МЗХ-ноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын ес дэх зочноор “Менежер карьерын институт”-ийн захирал Н.Гэрэлтуяаг урьжээ. Тэрээр “Залуу хүн та өөрөө баялаг” сэдвээр илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцахаар болсон байна. “Монхангай” группийн салбарын захирал, “Номин холдинг-Номин электроникс” салбарын эрхлэгч, МҮЭ-үүдийн холбооны худалдаа, үйлчилгээний салбарын ерөнхий нарийн бичгийн дарга, “Ухааны ундраа” төвийн захирал зэрэг алба хашиж, ажлын арвин туршлага хуримтлуулсан, салбартаа амжилттай яваа манлайлагч эмэгтэйчүүдийн нэгнийх нь лекцийг сонсохыг хүсвэл энэ долоо хоногийн баасан гаригийн 17.37 цагт МЗХ-ны “Залуус” танхимыг зорих буюу www.mongolnews.mn сайтаар үзэж, сонсоорой.