Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум энэ онд 90 жилийнхээ ойн баяраа тохиолдуулан цэнгэлдэх хүрээлэнтэй болно.
Энэ хүрээлэнг тухайн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “SS Mongolia” компанийн охин компани “Ховд голын гянтболд” уурхайн хөрөнгө, ажилчдын хүчээр барьж байгуулах юм байна. ЗДТГ-тай хамтран гэрээний дагуу100 сая төгрөгийн төсөвтэй бүтээн байгуулалтын ажлын эхний шат болох газар шороо тэгшлэх, чулуу зөөх зэрэг ажлыг тэд өнгөрсөн намар хийсэн байна.