Улаанбаатар хотын ЗЦГ-ын МШУЗХ дээр энэ сарын 27-нд нийт 408 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 304 дуудлага бүртгэгджээ.
Үүнээс 14 хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Зам тээврийн осолд долоон хүүхэд өртжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зуслангийн зам, Бэлхийн 54 дүгээр гудамжинд Nissan Terrano маркийн автомашин онхолдож таван хүн гэмтэж, 20 настай эмэгтэй нас барсан харамсалтай явдал болжээ.