Гэр орноо цэвэрлэж, үргэлж, угааж, арчиж, зүлгэснээр үр хүүхдээ элдэв халдвар, өвчнөөс хамгаална гэдэгт итгэхгүй хүн үгүй биз. Тэгвэл цэвэрлэгээ хэтэрвэл эсрэгээрээ хүүхдийн дархлааны системийг сулруулж, өвчинд өртөмхий болгодог гэж Голланд, Финланд, Испанийн эрдэмтэд судалгаагаараа тогтоожээ. Хүүхэд нь ялих шалихгүй шалтгаанаас болж байнга өвдөж, ханиаднаас салдаггүй гэр бүлийнхэн болон бага, дунд ангийн 9000 гаруй сурагчийг судалгаандаа хамруулсны дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Үүний сацуу дээрх гурван орны сургуулиудын ариутгал, цэвэрлэгээг харьцуулахад Испани тэргүүлсэн гэнэ. Харин финчүүдийн хувьд сургуулиудад хийдэг ариутгал тогтмол биш гэсэн базаахгүй дүн гарчээ.