МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ажилтны III ангийн оюутнууд ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар ангид ял эдэлж буй 350 орчим эмэгтэйчүүдийн дунд “Оюуны өдөрлөг” зохион байгууллаа. Оюутнууд хорих байгууллагатай ажиллах нийгмийн ажил хичээлийн хүрээнд энэ үйл ажиллагаа болжээ. Өдөрлөгийн хүрээнд лекц, урлаг соёлын үйл ажиллагаа болсноос гадна оюутнуудаас цуглуулсан шинжлэх ухаан, уран зохиол, чөлөөт сэдвийн 300 номыг Эмэгтэйчүүдийн хорих ангийн номын санд хандивласан юм.