БНСУ-ын ILWOO сан 2015-2016 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр дөрвөн бакалавр, дөрвөн магистрантурыг улсынхаа их, дээд сургуульд тэтгэлгээр сургахаар болжээ. Бакалаврын сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II курсэд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа, 22-оос доош насны, англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй хүмүүс хамрагдах боломжтой. Харин магистрантурт бакалаврын зэрэгтэй, ирэх долдугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа, голч дүн 3.0 ба түүнээс дээш, 25-аас доош насны, англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй хүмүүс хамрагдана. Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт (англи хэл, математикийн тест) болон ярилцлага гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах аж.