Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр гал түймрийн 18, аврах ажиллагааны хоёр дуудлага иржээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага ирснээр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход 4х6 метрийн хэмжээтэй байшин бүрэн, 3х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжинд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасаг очиж, галыг унтраасан аж.