“Хөгжил хүн” клубээс “Үндэсний хөгжил Монгол зорилго” чуулган зохион байгууллаа. Чуулганаар тус клубийн гишүүдийн боловсруулсан хөгжлийн үзэл баримтлал, зорилгыг танилцуулан, хэлэлцсэн. Монгол хүнийг дээдэлсэн “Хүн дээд” үзэл нь улсын хөгжлийг 10 үндсэн хүчин зүйлээр авч үзэх аж. Тодруулбал, хүний таван суурь хүчин зүйлд хоол хүнс, гэр орон, орлого, эрүүл мэнд, боловсрол орох бол нийгмийн таван суурь хүчин зүйлд хүрээлэн буй орчин, эрх зүй, баялаг бүтээх, хуваарилах орчин, үндэсний оршихуй, аюулгүй байдал багтана.