Хан-Уул дүүргийн XI хороо Зайсангийн гүүрний дэргэд хүн усанд живлээ гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн усчин-аврагчид очжээ. Живсэн хүний цогцсыг 41 дүгээр сургуулийн хойд талд Туул голын эрэг дагуу урсаж байхад нь олсон байна. 50-55 орчим насны тэр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.