Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 99 дуудлага иржээ. Тэдгээрийн 77 нь гэр хороолол, зусланд иргэд хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдсан тухай байж. Иймээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу ил гал гарган, өвс, хогоо шатаавал торгоно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.