Говийн их дархан цаазат газарт энэ сарын 22-нд тахь унагалсан нь энэ оны анхны төл боллоо. Тус газарт 1992 оноос тахь сэргээн нутагшуулж эхэлсэн бөгөөд 2012 оноос хойш Чех, БНХАУ-аас дөрвөн азарга, найман гүү авчирсан аж.
Нутагшуулсан тахийн түрүүч өнгөрсөн оноос төллөж, анх Од нэртэй гүү унагалжээ. Энэ жилийн анхны унага ч мөн Од гүүнээс гарсан байна. Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн ахлах мэргэжилтэн Н.Алтансүх “Тахийн гүү дөрөвдүгээр сарын 20-ноос зургадугаар сарын 20-нд унагалдаг.
Манай хэсэгт 114 тоо толгой тахь бий. Үүнээс энэ жил 31 гүү унагална хэмээн урьдчилан тооцсон. Мөн хар сүүлт, хулан төллөнө” гэлээ.
Т.ДЭН