Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн сурагчид сургууль дээрээ сайн үйлсийн аян өрнүүллээ.
Тус сургуулийн сурагчдын өөрөө удирдах байгууллагаас Монгол орны зүүн хязгаарт гарсан гал түймрийн аюулд өртсөн айл өрхүүдэд туслах зорилгоор залуусын эх орноо хайрлах сэтгэлийг хөгжүүлэн дэмжиж "Хайрлах сэтгэлээр хамтран нэгдэцгээе" уриатай аянг ийнхүү зохион байгуулжээ. Аяны хүрээнд цугларсан биет болон биет бус хандивыг энэ сард багтаан ОБЕГ-т хүлээлгэн өгөхөөр болсон байна.
Зарим эцэг эхчүүд цалин авдаг оюутнуудаас илүү сэтгэж байгаа сурагчдаар бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.