Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, БОНХАЖ-ын сайдын 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн А-146 тоот тушаалаар улсын хэмжээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зарлаад байна. Дээрх, зарлиг тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Засаг даргын А/135 тоот захирамж гарган аймгийн хэмжээнд 15000 мод тарих ажлыг зохион байгуулах гэж байна. Үүний 8400 ширхэг модыг аймгийн төв Баруун-Уртад, 6600 ширхэг модыг сумдад тарихаар аймгийн БОАЖГ-аас хувиарласан байна.