20 мянга орчим оюутантай МУИС залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор ирэх сарын 1-14-ны хооронд “Оюутны эрүүл мэндийг дэмжих аян” зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр шүдний үзлэг, эмчилгээг 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлэх юм байна. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, Биохимийн шинжилгээ (элэгний үйл ажиллагаа, иммунологийн шинжилгээ, өөх тосны солилцоо, эрдсийн солилцоо, вирусын маркер, хеликобактери) бамбай булчирхай шинжилгээ, ЭХО, эмчийн дүгнэлт үзлэгийг нэгдсэн байдлаар хийж, мэргэжлийн эмч зөвөлгөө өгөх аж.