Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын өнгөрсөн сарын 20-ны хуралдаанаар газрын тосны хайгуулын “Увс I”, “Хэрлэнтохой XXVIII” талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр “Увс I” талбайн хайгуулын ажилд 257.57 сая ам.доллар, “Хэрлэнтохой XXVIII” талбайн хайгуулын ажилд 81.4 сая ам.долларын тус тус хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр талбайн нийт хөрөнгө оруулалт 338.97 сая ам.доллар болно. Жил бүр ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын хэмжээ, нэр төрөл, хөрөнгө оруулалт нэмэгдэх юм.