Сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн боллоо. Хоёр үе шаттай явагдсан тэмцээний эхний шат дүүргийн цэцэрлэгүүдийн дунд, хоёр дах шат дүүргүүдээс шалгарсан багуудын дунд өрнөж, нийт 104 цэцэрлэгийн 1250 хүүхэд оролцсон. Шалгарсан 10 багийн хүүхдүүд мэдлэг чадвар, авъяас, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг I байр, Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгийн “Сонор” баг II байр, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг III байр, Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн “Шонхор” баг тусгай байр эзэллээ.