Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл энэ оны эхний гурван сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 9.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 7.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 104.1 сая төгрөг, бусад орлого 2.2 тэрбум төгрөг байна. Газрын тосны газар нийт 28.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 28.4 тэрбум төгрөг, бусад орлого 308.4 сая төгрөг байна. Уул уурхайн сайдын багцын орлогоор нийт 38.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.