МУБИС санаачлан “Оюутны хавар” монгол туургатан оюутны урлагийн наадмыг ирэх сарын 2-нд хийхээр төлөвлөж байна. ОХУ-ын Буриадын их сургууль, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн их сургууль, МУБИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулах энэхүү наадмын зорилго нь Монгол соёлын олон төрөл зүйлийг харилцан сурталчлах, хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, оюутнуудын урлаг гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.