ОХУ-ын Буриадын их сургууль, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургууль, МУБИС-ийн оюутнуудын бүтээлийн ийм нэртэй үзэсгэлэн энэ сарын 30-нд Монголын уран зургийн галлерейд дэлгэгдэнэ. Үзэсгэлэнд гурван улсын оюутнууд уран зураг, зураасан зураг, монгол зураг, зээгт наамал, уран хатгамал, уран баримал, уран дархан, уран сийлбэр зэрэг бүтээлээр оролцох аж. Түүнчлэн энэ үеэр “Боловсролын судалгаа-инновацийн хөгжил” эрдэм шинжилгээний хуралд оролцож буй эрдэмтэн судлаачдын бүтээлийн үзэсгэлэн гарах юм.