Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай XI сургуулийн 320 хүүхдийн суудалтай барилгын өргөтгөлийн ажил эхэлж, шав тавих ёслол боллоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2010 онд тус сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоох дүгнэлт гаргаж, 2013 оны II улиралд буулгаж эхэлсэн байдаг. Өнөөдөр 30 гаруй багш, 600 гаруй сурагчид 31 дүгээр сургуулийн байранд хичээллэж байна. Тус сургуулийн багш, сурагчид олон улсын математик, хими, физикийн олимпиадаас 25 медаль авч, 82 орноос 61 дүгээрт орсон нь Монголын багийн урьд өмнө нь байгаагүй амжилт гэнэ. Түүнчлэн
олон улсын уламжлалт олимпиадуудаас 18 медаль, математик, хими, физик, мэдээлэл зүй, орос хэл, монгол хэл, газарзүй,нийгмийн тухай мэдлэг, англи хэл, зэрэг хичээлүүдийн олимпиадуудад эхний байрт шалгаран нийт 50 гаруй цом, 2000 гаруй медаль авчээ.
Ийнхүү удаан хүлээсний эцэст XI сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг “Чойр хайрхан” ХХК гүйцэтгэн энэ оны IV улиралд хүлээлгэн өгөхөөр боллоо.