Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр. Дэлхий нийт энэ өдрийг 1998 оноос тэмдэглэж иржээ. Харин манай улс Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр тэмдэглэх болсон. Олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэн энэ өдрийг өнгөрүүлдэг аж. Хүүхдийг буруу зүйл хийсний төлөө гар хүрэх, загнаж доромжлох, ялгаж гадуурхах нь хэрхэвч байж болохгүй үйлдэл. Зодуулж, загнуулдаг хүүхэд ирээдүйд тийм нэгэн болно. Тиймээс таны үгэнд орохгүй, хичээл сурлагадаа тааруу хүүхдийг цохих, загнаж доромжлохоосоо өмнө “Би энэ хүүхдийг ирээдүйд хэн болгох гэж байна вэ” гэдгээ бодоорой.