ШУА-ийн Философийн хүрээлэнгийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Улс төр судлал, улс төрийн социологийн төвийн эрхлэгч, доктор Александр Сергеевич Железняков манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрээр “Дэлхийн улс төр, соёл иргэншлийн тогтолцоонд Монголын эзлэх байр суурь” сэдэвт лекцийг ирэх сарын 1-ний 15.00 цагт ШУА-д унших юм.
Лекцэд Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцийн төлөөлөл, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, МУИС, ШУТИС зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, санал бодлоо солилцон хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Александр Сергеевич Железняков нь Оросын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Улс төр судлал, улс төрийн социологийн төвийн эрхлэгч, Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, улс төрийн шинжлэх ухааны доктор юм.