Санхүүгийн зохицуулах хорооноос АйЭЛТС (IELTS)-ын шалгалтын төлбөрийг төгрөгөөр төлдөг болголоо.
Тус хороо АйЭЛТС (IELTS)-ын шалгалтыг авах эрх бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтын төлбөрийг 185 америк доллараар тогтоож, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр гүйцэтгэх шаардлага тавьсан байна. Үүний дүнд тус хуулийн этгээд шалгалтын төлбөрийг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс эхлэн төгрөгөөр тогтоож, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэж эхэлжээ. Санхүүгийн зохицуулах хороо төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд энэ хүрээнд хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилладаг юм.