“Хаан хүнс” компани монгол малын махаар хийсэн хөлдөөсөн бууз, баншаа БНХАУ-д экспортлох болж, экспортын гэрчилгээгээ албан ёсоор хүлээн авчээ.
Тус компани нь 2002 оноос үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба өнөөдрийн байдлаар хүнсний чиглэлийн 2 салбар үйлдвэр, 300 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. “Хаан хүнс” компани бүтээгдэхүүнээ урд хөршид экспортлосноор манай улсын органик хүнсний чанар баталгаажиж, бүс нутгийн экспорт, импортод оруулах бодитой хувь нэмэр болж чадна гэдэгт “Хаан хүнс” компанийнхан итгэлтэй байгаа аж.