-"Монгол ямар гайхамшигтай гээч"
Рик жолооч нь хэдэн жил ажилласан бол гэж айсаар аяллаа эхлэв. Гэхдээ энэ талаар асуухаас санаа зовно. Энэ нь туршлагагүй байвал яана гэж эмээснийх. “Фургон” машинд анх суухад ойрд засаагүй болов уу гэмээр тав тух муутай, элдэв дуу чимээ ихтэй, дотор нь шатахуун үнэртэж байсны дээр зам ч тааруу байжээ. Жолоочоос үнэр ямар учиртайг асуулгахад “Энэ бол орос машины үнэр. Нэлээд явж байгаад дасчихна” гэжээ. Америкт амьдардаг, Японоор аялж байгаад ирсэн тэрбээр Монголоос барууны орны тав тух хүлээгээгүй ч нэлээд бартаат замаар, ингэж явна гэж төс өөл өөгүй. Зөвхөн Монголоос л ийм “юм” харжээ. Гэсэн ч жолоочийн хэлснээр аяллын явцад яах аргагүй дассан байна. Рик Раппапорт, гэргий Мариа Фиштэйгээ Баян-Өлгий аймгаар 15 хоног аялахын эхлэл нь энэ.
Тэд насандаа баймгүй хөнгөн шингэн гэж хэлмээр хүмүүс. Рик 78, Мариа 70 настай. АНУ-ын Нью-Йоркоос ирсэн. Хоёулаа хувиараа бизнес эрхэлдэг. Рик мэргэжлийн гэрэл зурагчин, төр өлх хотдоо гэрэл зургийн студи ажиллуулдаг. Мариа таргалалтын эсрэг зөв хооллох зөвлөгөө өгдөг, хувийн эмнэлэгтэй аж. Зургаан сарын өмн өөс л Монголын хаа нэгтээ аялна гэж төлөвл өсөн тэд өнгөрсөн сарын дундуур манай оронд хөл тавьсан юм. Тэд 46 орноор аялж байжээ. Манай улсын талаар нүүдэлчин ард түмэн гэдгээс өөр төсөөлөлгүй байсан гэнэ. Монголд очино гэж төлөвлөөд аяллын компани хайж, Наадмын үеэр дөрвөн газарт хүсэлтээ явуулахад хоёр нь хариу өгөөгүй аж. Нөгөө хоёр компанийн нэг нь дан мориор аялуулах байсан тул биеийн байдлаас шалтгаалж, түр хойш тавиад “HET Mongolia” гэх компанийг сонгосон байна.
Тэд аялагч нарын мэдээлэл солилцдог цахим хуудасны идэвхтэй гиш үүд. Тэр хуудсанд “HET Mongolia” компанийн тухай эерэг сэтгэгдэл олон байсан учраас сонгосон гэнэ. Тус компанитай холбоо тогтоочихоод аяллын төлөвлөгөөгөө авсны дараа Монгол руу аялахаа хоног тоолон хүлээж байснаа тэд ярьсан. Манай аялагчид Улаанбаатарт ирэнг үүтээ зохион байгуулалт муутай, замбарааг үй хот гэж дүгнэжээ. Иргэд нь их бухимдалтай, авто зам, замын түгжрэл, гэрлэн дохио гээд замбарааг үй зүйл олон тул нэлээд түвэгтэй санагдсан байна. Японд аялж байгаад шууд манайх руу ирсэн болохоор яах аргагүй тус улстай харьцуулан харсан гэнэ. Тиймээс шууд аялах газартаа очихыг хүсэж, нийслэлд ирснийхээ маргааш өглөө нь л Баян-Өлгий аймаг руу ниссэн аж.
Өлгий Улаанбаатараас огт өөр, тайван амгалан байсан нь тэдний сэтгэлд нийцжээ. Мөн захаар нь бараа цуглуулж яваад сонирхолтой нэг зүйл олсон нь аймгийхны хийсэн гар урлалын бүтээгдэхүүн. Нутагт нь маш өндөр үнэтэй, тэр бүр тааралдаад байдагг үй ховор бараа болох ноос ноолууран хувцас, гараар хийсэн бэлэг дурсгалыг хөдөөнөөс хямд үнээр худалдаж авах болсондоо олзуурхсан байна. Ингээд олон хоног хөдөө явах учраас дулаан хувцсаа базаагаад аялалд гарч, “Фургон” машин, жолооч, хөтөчтэйгөө нөхөрлөжээ.
ЮУ Ч “БАЙХГҮЙ” ГАЗАР
Гэр бүлийн хоёр, хөтөч, жолоочтойгоо дөрвүүлээ, бас айдас, жийрхэлтэй хамт эхэлсэн тэдний аялал өдрийн цай уухаар түр амсхийх үед өөрөөр эргэсэн байна. “Аливаа жижиг сажиг асуудалд санаа зовсоор ямар газар ирснээ ухаараагүй явсан. Гэтэл нэг мэдэхэд “Юу ч “байхгүй” газар ирчихсэн байлаа. Хад асга ихтэй өндөр уулс. Уулсын дундуур шороон замаар уруудаад явна. Алхаад явахад ч хэцүү зам, хүний гар хүрээгүй онгон дагшин байгаль гэдэг нь хэлүүлэлтгүй мэдэгдэж байсан” гэж Рик ярьсан юм. Өндөр уулс, тал газарт тэр дөрвөөс өөр хэн ч байхгүй. Зам зуур жирэлзэн өнгөрөх өндөр байшингийн оронд уул хад, тэгшлэн зассан замын оронд гараараа зурчихав уу гэмээр болхи шороон зам.
Хаашаа явахаа мэдэхгүй, жолооч, хөтөчдөө найдахаас өөр аргагүй хоёр жуулчинд тэдгээр нь яг л хотууд байгуулаагүй, байгаль өөрийн төрхөөрөө байсан өнгөрсөн үед оччихсон юм шиг сэтгэгдэл төрүүлж л дээ. Олон орноор аялж үзсэн ч тийм газар өдрийн цайгаа уугаад сууж байна гэж огт төсөөлөөгүй гэсэн. Аяллынхаа 15 хоногт тэд Цамбагарав уул, Баян нуур, Алтай Таван богд, Хотон, Хурган нуурыг үзэж, нутгийн хүмүүстэй танилцан, бүргэдчин охин Айшолпаныд зочилжээ.
Тэр хоёр нүүдэлчин гэдэг нь цаг үргэлж ийш тийшээ нүүдэг, маш олон малтай айлууд гэж төсөөлсөн бөгөөд яаж амьдардаг, хаанаас хувцас олж өмсдөг, хоолоо хэрхэн хийж иддэг, өглөөнөөс орой хүртэл юу хийдэг бол гэж ихэд сонирхжээ. Ирэнгүүтээ л Монголоос тав тух хайгаад хэрэггүйг мэдсэн ч түүнээс чухал зүйл нь уламжлалт соёл, хүмүүсийн зан төлөв, байгалийн сайхан гэдгийг олж харсан гэнэ. Хөтөч нь “Та хоёр цахилгаангүй, хүйтэн, юу ч “байхгүй” газраар аялах гэж мөнг ө төлснөө ойлгож байна уу” гэж тэднээр тоглодог байжээ. Уг нь тэд өнд өр хөгжилтэй өөр оронд аялаад сайн үйлчилгээ авч болох байсан ч өөр хаанаас ч олдохгүй мэдрэмжийг Монголоос авсан учраас харамсаагүй аж.
МОНГОЛЧУУДАД БЭЛТГЭЛ ХЭРЭГГҮЙ
Аяллын эхлэл амаргүй байсан тул тав тух бус, адал явдалт аялал болох нь гэдэгтэй эвлэрчээ. Гэхдээ хүлээж байсан зүйлс ч бий гэнэ. Наад зах нь хөтөч нар нэг чиглэлээр мэргэшсэн байдаг учраас Өлгийд очиход тэр газрыг маш сайн мэддэг нэг хөтөч, Цамбагаравт очиход нутгаа сайн мэддэг мөртлөө англи хэлтэй бас нэг хүн бий гэж боджээ. Харин бүх өдрийн турш нэг л хөтөч дагаж явсаар буцаад хамт ирэхийг мэдээд гайхсан байна. Мөн хоноглох газрын тухайд наад зах нь жижиг дэн буудалд байрлах болов уу гэсэн ч дан нүүдэлчин айлууд угтсан байна. Бага Түргэний хүрхрээ хүрэх замд аяллын компанийнхан нь ойролцоо нэг айлд тэднийг хонуулна гэж ярьсан ч тэр айл нь нүүгээд явчихсан байжээ.
Тэнд нь утасны сүлжээ байхгүй, айлуудтай холбоо барих боломжгүй байсан тул компаниа буруутгаж чадаагүй аж. Айлуудын олонх нь нүүчихсэн, арай гэж ганц айл олсон ч бас л маргааш нүүх байсан зэргээр аялалд нь хүндрэлтэй цөөнгүй асуудал тулгарсан. Энэ нь Рик, Мариа хоёрын сонирхож байсан адал явдалт аялал болж чадсан гэж дүгнэж буйгаа тэд хэлсэн. Нүүдэлчин айлын гэрт анх хонохдоо гайхсан зүйлс олон гэнэ. Нэг гэрт олон хүн амьдардаг. Дээр нь жолооч, хөтөч хамт байна. Тэр айл зургаан хүүхэдтэй бөгөөд тэднийг ирэхэд дөрвийг нь айлд хонуулахаар явуулжээ. Дөрвөн ортой хэрнээ гэрийн эзэд хоёрыг нь Рик, Мариа хоёрт санал болгосон гэнэ. Гэтэл тэдэнд хүний орыг булааж байгаа юм шиг эвгүй санагдаж, нэлээд татгалзсан ч “Монголчууд хүндтэй зочноо заавал орон дээр унтуулдаг” гэж ятгасан тул зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Шөнө нь маш их даарах байх гэж бодсон ч дулаан хоносон.
Хамгийн хүндрэлтэй асуудал нь шөнө гарч бие засах байсан учраас ч тэд аяллын турш 18.00 цагаас хойш цай уудаггүй байсан аж. Мөн айл бүрт очиход хоол, цай үнэгүй өгч байсан нь тэдэнд гайхалтай санагдсан байна. Хоол, цай өгсний төлөө мөнгө нэхэх нь үү гэж анх байнга ажигладаг байснаа дараа нь монгол ёс, зочломтгой зан болохыг мэдсэн гэнэ. Америкт байсан бол тэд найз нөхдийндөө очихдоо наад зах нь хоёр хоногийн өмнө дуулгах ёстой. Аль ч айл гэнэтийн зочинд дургүй, буцахаас өөр аргагүй. Гэртээ оруулахын тулд тодорхой хэмжээний бэлтгэл зайлшгүй хэрэгтэй. Харин монголчуудад ийм бэлтгэл хэрэггүй нь сонирхол төрүүлсэн байна.
ӨӨРИЙНХӨӨРӨӨ АЗ ЖАРГАЛТАЙ
Тэдний бас нэг олз нь Алтанцөгц суманд амьдардаг 13 настай бүргэдчин охин. “Жирийн л охин гэрийн ажилдаа тусалж, мал аж ахуйдаа гар бие оролцдог юм билээ” гэж тэд ярьсан. Бүргэдчин охин гэхээр баатарлаг, бусдаар хүндлүүлж дээдлүүлсэн сүрхий “амьтан” байгаа байх гэж төсөөлсөн нь илэрхий. Аяллын төл өвл өгөө ирэхэд тэр охины талаар судлаад “13 настай, дэлхийд ганцхан бүргэдчин охин” гэдгийг мэджээ. Гэхдээ Монголд ирээд зөвхөн Айшолпан биш түүнээс ч бага насны хүүхд үүд морь, тэмээ унаж эдлээд сурчихсан нь бүр гайхалтай санагдсан аж. Манайхан тэдэнд их таалагдсан. Ялангуяа, их найрсаг, ямар ч хүн зориод очиход гаднын хүн гэж хүлээж авдагг үй нь. Аялах хугацаандаа ганц ч удаа “Энэ муу хүн байна” гэж бодоогүй гэнэ лээ. Тэднийг ирсэн гэж сонсоод сониучирхан орж ирэх хүүхдүүд, аялал жуулчлал гэж юу болохыг мэдэхгүй, яаж мөнгө авах вэ гэж улайран зүтгэхгүй, өөрийнхөөрөө, эвдрээг үй сэтгэлгээтэй хөдөөгийн хүмүүс байсан учраас тэр. Бүргэдчин охин Айшолпаны ээж 45 нас хүртлээ Улаанбаатар хот орж үзээгүйгээ тэдэнд хуучилжээ.
Тэр эмэгтэй “Улаанбаатар хотод ирээд хүмүүс яаж ийм бачимдмаар хэцүү амьдарч байгааг би ойлгоог үй. Тэнд очоод миний бие өвдсөн” гэж хэлсэн байна. Рик “Түүний нүдээр хотын хүмүүс маш хэцүү цагт баригдсан, уйтгартай, бухимдалтай амьдардаг юм шиг харагдсан байх нь. Харин бидний нүдээр хөдөөгийнхний ажил амаргүй, тав тухгүй, уйтгартай юм шиг харагдаж байгаа юм. Гэсэн ч тэд энэ амьдралдаа сэтгэл хангалуун, өөрийнх өөрөө аз жаргалтай амьдарч буй нь сайхан санагдсан” гэв. “Рик гэрэл зурагчин учраас маш олон зураг авна гэж би төсөөлж байсан ч аппаратаа огт гаргаагүй.
Дараа учрыг нь асуухад “Би ажлаа хийхээр биш, амрахаар, монгол хүмүүсийг ойлгохоор ирсэн” гэж хэлсэн. Тэдний дараа 10 гаруй залуус аялахаар ирсэн юм. Зураг авах гэж л яараад байсан. Гэтэл Рик, Мариа хоёр аль болох хүм үүстэй ойр байж, манай соёлыг ойлгохыг чухалчилж байсан нь бусад жуулчнаас ялгаатай. Бусад аялагч ч тэр хоёр шиг байвал мөн гоё оо гэж би бодсон. Манайд ирж буй жуулчдын олонх нь тав тух, онгон байгаль хоёрыг зэрэг бүрдүүлэхийг шаардаад байдаг юм” гэж хамт явсан хөтөч нь тэр хоёрын тухай хэлсэн юм.
ТЭД ДАХИН ИРНЭ
Жуулчдын олонх нь Наадам үзэхээр ирдэг тул тухайн үед үйлчилгээний салбарын хүчин чадал хүрэлцдэгг үй, наад зах нь баярын арга хэмжээ үзэх тасалбар олдохгүй зэрэг бэрхшээл манай аялал жуулчлалын салбарт цөөнгүй. Аяллын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ бараг адил, хөдөө очиход дэд бүтэц тааруу байдаг нь нуух аргагүй үнэн. Манай орны энэ байдлыг аялагчид маань “Аяллын компаниудын нөхц өл нэлээд хүнд юм байна. Бид хөдөө очоод хэчнээн өндөр үнэ төлье гэсэн ч жуулчны бааз ер байхгүй” гэсэн. Үнэхээр Баян-Өлгий аймагт жуулчны хоёр л бааз байдаг аж. Тэр нь аймгийнхаа төвд байрладаг гэнэ. Тиймээс хөдөөгүүр аялж буй хүмүүс айлд хонохоос өөр аргаг үй. Гэхдээ тэр нь сул тал биш, аяллыг сонирхолтой болгох давуу тал болж болох юм гэдгийг манай аялагчид онцолсон. Өндөр хөгжсөн орны иргэд үргэлж, шинэ, өөр зүйл эрэлхийлж эхэлсэн. Үүнд тулгуурлан хөгжих, мөнгө олох боломж Монголд бий.
Бид энэ давуу талаа нээж, илүү олон жуулчдыг татах боломж гаднын нүдээр харахад байсаар л байгааг тэд онцолж байв. Уг боломжийг олж харах, ашиглах тал дээр аяллын компаниуд, төрийн байгууллагууд ч анхаараасай гэж хүссэн юм. Монголын аялал жуулчлал адал явдалт байхаас өөр аргагүй. Огт өөр соёл, амьдралын хэв маягтай хүмүүс Монголын нөхцөлийг даван туулахын тулд бие, сэтгэлзүйн сорилттой тулгарах нь гарцаагүй. Энэ бүхнийг даван туулахад багагүй зориг шаардана.
Хөдөө явж байхад юу ч угтаж магадг үй. Гэхдээ монголчууд өөрсдөө ямар ч асуудал тулгарсан маш хурдан сэтгээд шийддэгийг Рик, Мариа хоёр нэлээд үнэлж байсан. Аяллаа албан ёсоор эхлэхээр Баян-Өлгий аймгийн төвөөс хөдөлсөн Рик, Мариа хоёр уг нь адал явдалт, шинэ зүйлд тэмүүлсэн аялагчид байсан атлаа Монголын нөхцөл байдлаас айсан. Харин хөдөөгүүр 15 хоног аялахдаа илүү нээлттэй амьдарч болохыг монголчуудаас сурсан гэнэ. Тиймээс тэд дахиад манай оронд ирэх хүсэлтэй болжээ. Гэхдээ хоёулхнаа биш. Илүү олон хүн дагуулан ирж, Монгол орон ийм гайхамшигтайг эвдрэхээс нь өмнө олон улсад таниулах хүсэлтэй байгаа гэнэ. Үүний тулд Рик Монголын талаар баримтат кино хийх төсөл хэрэгж үүлэх боломж хайхаа нуусангүй.