
5 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 143 дахь өдөр бөгөөд он дуусахад 222 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 27, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр бар, морьжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2418.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10, юань 352.20, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 09.00-17.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
- Бишрэлт зочид буудал, Даймонд танхимд 09.00-18.00 цагийн хоорондд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос аймаг, нийслэл, дүүргийн салбар комиссын нарийн бичгийн дарга нарт зорилусан сургалт семинарыг зохион байгуулна.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган 09.00-16.00 цагийн хооронд Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд болно.
- ГХЯ-ны "Мэдээллийн цаг" 12.00 цагаас яамны Мутрын түшээ танхимд болно.
- MN мэдээллийн төвд 11.00 цагаас Автомашин, мотоциклийн холын зайн УАШТ-ний талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
- MN мэдээллийн төвд 11.30 цагаас Мартын 8-наас Сүхбаатарын талбайд хагас нүцгэлж байсан эмэгтэйчүүд ирэх сарын 1-нд хэрхэн тэмцэл хийх талаараа мэдээлэл хийнэ.
- MN мэдээллийн төвд 12.00 цагаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн амлалт буюу оффшорын асуудлаар АТОЗ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Яст мэлхийн эрхийг хамгаалах олон улсын өдөр.
- 2006 онд Аляскийн Cleveland галт уул дэлбэрчээ.
- 1995 онд Жава гадаад хэлний программын эхний хувилбар гарчээ.
- 2009 онд БНСУ-ын 9 дэх ерөнхийлөгч агсан Roh Moo hyun 45 метрийн өндөртэй Бонгха хаднаас үсэрч амиа хоролжээ.