
5 дугаар сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 144 дахь өдөр бөгөөд он дуусахад 221 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 7 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 28, хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2414.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 351.40, вон 2.15 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-24 хаягт байрлах Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд Европын Аюулгүй Байдал Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хоёр улсын хамтарсан урлагийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал болно.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Нийслэлийн Засаг дарга 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулж Монголын өмгөөлөгчдийн холбооны НЗДТГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 10.30 цагаас Үндсэн хууль зөрчиж буй зөвлөлдөх санал асуулгын талаар иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.
- Тавдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагаас нийслэлд хийж буй Авто замын засварын ажлын явцтай танилцана.
- УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар МУИС-ын Дугуй танхимд "Хүний эрхийг хамгах парламентын чин үүрэг" лекц тавина.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Дэлхийн эх орончдын өдөр.
- Мөн өнөөдөр Канад улсын Ялалтын баяр тохиож буй.
- 1830 онд Америкийн алдарт "Бяцхан хургатай Мари" бүүвэйн дуу гарчээ.
- 1883 онд АНУ-ын Брүүклиний гүүр 14 жил баригдсаны эцэст нээгджээ.
- 1961 онд Бүгд Найрамдах Кипр улс Европын холбоонд элсжээ.