
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хүчит шонхор”, “Нарантуул-2” худалдааны төв үйл ажиллагаа явуулдаг учир тэндхийн зам өдрийн аль ч үед түгжрэл ихтэй байдаг. Тиймээс иргэд ажил, сургуулиасаа хоцрох нь түгээмэл. Тэгвэл тус дүүргийн ЗДТГ энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс “Хүчит шонхор” захын төв замыг Дэнжийн 1000-ын эцсийн гэр хорооллын гудамжтай холбосон хатуу хучилттай зам тавьж, өчигдөр нээлээ.
Тус дүүргийн X, XI, XII хорооны нутаг дэвсгэрийн 3998 ам метр талбайг хамарсан 0.53 км уг замын 0.4 километрийг асфальт, 0.1 км-ийг байгалийн чулуугаар цутгасан байна. Түүнчлэн зам дагуу 560 метр явган хүний зам тавьж, 19 ширхэг гэрэлтүүлэг суурилуулжээ.
Зам тавихтай холбогдуулан 13 айл өөрийн эзэмшлийн хашааг татан, талбай гаргаж өгсөн тул дүүргийн удирдлагууд талархал илэрхийлж, Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медалиар тэднийг шагнасан юм. Иргэн Н.Урнаа “Шинэ зам ашиглалтад орсонд баяртай байна. Өглөө ажилдаа явах, орой гэртээ харихдаа маш их бухимддаг байсан. Одоо гэр хороолол дундуур зам товчлох боломжтой болчихлоо. Шороон замаар явахад байдаг. Одоо санаа зовох зүйлгүй боллоо” гэв.