
6 дугаар сарын 5-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 156 дахь өдөр бөгөөд он дуусахад 209 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 24 хэмийн дулаан бол шөнөдөө 13 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 11, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2392.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.90, юань 353.00, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 08.30 цагаас эхлэн 116-р сургуулийн сурагчид хичээл хаялт дахин зарлалаа.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Иргэний нийгмийн байгууллагууд сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Алтан хальс-2017” олон улсын индепендент кино наадмын талаарх мэдээллийг сонирхоорой. Уг наадам нь Монголд арт киног таниулж, уран бүтээлчдэд олон улсад өрсөлдөн хөгжих боломж олгох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал, давалгааг түүчээлэх эрхэм зорилготой бөгөөд тав дах жилдээ зохион байгуулагдаж байна.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит "Wanpaku Sumo-2017" ” өсвөр үеийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Эхний гурван байрын шагналтнууд Япон Улсад болох "Wanpaku Sumo" тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас Хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас “Хар тамхины хор хөнөөл-эцэг эхчүүдийн хараа хяналт” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
- МУИС-ийн 75 жил, Үндэсний даатгалын мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойд зориулсан баярын хурал МУИС, 1-р байр, Дугуй зааланд болно.
- 12.00 цагаас Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч Беате Транкманныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1998 оны энэ өдөр Оросын уран гулгагч Юлия Липницкая мэндэлжээ.
- Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна.
- Мөн Румын улсад Багш нарын баярын өдөр тохиож байгаа аж.
- 2013 онд Филадельфия хотод нэгэн барилга нурж, 6 хүн нас барж, 14 хүн бэртэж гэмтжээ.
- 2006 онд Бүгд Найрамдах Серби Улс "Серби ба Монтенегро" улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлажээ.