
6 дугаар сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 158 дахь өдөр бөгөөд он дуусахад 207 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 13, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2382.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 351.70, вон 2.11 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Азийн их сургуулиудын VI чуулган Улаанбаатар хотноо болно.
- “2017 JCI ASPAC УЛААНБААТАР” чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно.
- Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн 20 дахь удаагийн төгсөлтийн "Эрдмийн баяр" 11.00-13.00 цагийн хооронд сургуулийн гадна талбайд зохион байгуулагдана.
- Сангийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Перу улсын Далбааны өдөр тохиож байна.
- 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын Т-ара хамтлагийн дуучин, жүжигчин Jiyeon мэндэлжээ.
- 2013 онд Калифорни дахь Санта моника коллежийн гадна нэгэн залуу гал нээж, 6 хүний амийг авч оджээ.
- 1990 онд Флоридагийн Орландо хотын "Universal Studios Florida" парк нээгджээ.
- 1975 онд Англид анхны Крикетын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.