
6 дугаар сарын 8-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 159 дахь өдөр бөгөөд он дуусахад 206 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 8 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 14, таван шар мэнгэтэй улаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвидах гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2380.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 351.70, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Улаанбаатарын анхны шөнийн гудамж 21.00 цагаас нээлтээ хийнэ.
- ОУХНУС-ийн “Нийтийн удирдлагын тэнхимийг чадавхижуулах” төслийн хоёр дахь шатны үйл ажиллагааны Кибер боловсролын төвийн өргөтгөлийн нээлт МУИС-ийн хичээлийн V байрны онлайн танхим 303 тоотод болно.
- 11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд төрөлхийн дөрвөн мөчний дутуу хөгжилтэй бяцхан охин Х.Буянжаргалд туслах “Бусдын төлөө гэрэлтье” хандивын арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас "Талын салхи 2017" ОУ-ын мото наадам зохион байгуулах талаар Монголын Чопперчин ахан дүүс НҮТББ-аас мэдээлэл хийнэ.
- 14.30 цагт Shangri-La Mall дахь "URGOO CINEMA-3" танхимд АНУ-ын домогт сансрын нисгэгч BUZZ ALDRIN-тай хийх уулзалт, ярилцлага болох гэж байна.
- Барилгын салбарын мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэх, барилгын ажилчдад болон гүйцэтгэгчдэд ажил олоход нь туслах, үндэсний үйлдвэрлэгчдийн барилгын материал бүтээгдэхүүнийг тээвэр ложистик, хөдөлмөр зууч, сургалт, оператор, зөвлөх болон санхүүгийн үйлчилгээ зэргийг нэг дор төвлөрүүлсэн “Барилгачин” нэг цэгийн үйлчилгээний нээлт 12.00 цагт Мишээл Барилгын их дэлгүүрт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Тархины хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
- 1977 оны энэ өдөр Америкийн реппер, продюсер Kanye West мэндэлжээ.
- 1984 онд Австралийн муж улсууд ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх хуулийг баталжээ.
- 2014 онд Пакистаны онгоцны буудал дээр болсон гэмт халдлагын улмаас 28 орчим хүн нас баржээ.