
6 дугаар сарын 9-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 160 дахь өдөр бөгөөд он дуусахад 205 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 31 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2378.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 352.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын телевизүүдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 14.00 цагаас Австри-Монгол хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Австри-Монголын хөгжмийн фестиваль”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
- Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 нас сүүдэртэйдээ төгс гэгээрч Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн хэмээх гурван үйл давхцсан ИХ ДҮЙЧЭН ӨДӨР зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу өнөөдөр тохиож байна.
- Баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх 10.00 цагаас эхлэн Төв цэнгэлдэх, Хүй 7 худаг зэрэг газруудад очиж наадмын бэлтгэл ажилтай танилцана.
- "Австралид сурах амархан боллоо" боловсролын өдөрлөгийг Эду Яанг Монголиа байгууллага 13.00-18.00 цагт зохион байгуулна.
- Өсвөр насны 5000 сурагчид дунд зохион байгуулсан “Цахим орчин дахь ухаалаг хэрэглээ” хөтөлбөрийн тайлангийн уулзалт 11.00 цагт МУБИС А байрны 200 тоотод болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
-
Өнөөдөр бол Дэлхийн итгэмжлэлийн өдөр.
-
Мөн Уганда улсын Үндэсний баатруудын өдөр тохиож байна.
-
1981 оны энэ өдөр "Хар хун", "Оддын дайн", "Лион", "Thor" зэрэг кинонуудаараа бидний хэзээний танил Америкийн алдарт жүжигчин, продюсер Наталье Портман мэндэлжээ.
-
1979 онд Австралийн "Luna Park Sydney" үндэсний паркийн "Sydney Ghost Train"-д гал гарч, зургаан хүүхэд, нэг том хүн амиа алдаж байжээ.
-
1974 онд Португал болон ЗХУ дипломат харилцаа тогтоож байжээ.