
Нийслэлийн Засаг даргын 2017 оны зургадугаар сарын 5-ны өдрийн А/385 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 8 иргэнд, Баянзүрх дүүргийн 51 иргэнд, Сүхбаатар дүүргийн 17 иргэнд,Чингэлтэй дүүргийн 21 иргэнд, Хан-Уул дүүргийн 25 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 179 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн 8 иргэнд, Багахангай дүүргийн 6 иргэнд нийт 326 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 138 өрхийн 383 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээлээ.