
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зарим хэсгийг 2017 оны зургадугаар сарын 10-ны 00:00 цагаас 2017 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл түр хааж автозамын хучилтын ажил хийхээр болсон.
Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:
- Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул урдуурбуюу Москвагийн гудамжаар явж Толгойтын эцэс дээр буцаж эргэх
- Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол” чиглэлийн Далангийн замаар ордог хэсэг хаагдаж байгаа тул Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны гудамжаар хоёр талдаа чигээрээ явах
- Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ЧингисСоосэ-Далангийн зам”чиглэлийн Далангийн замаар ордог хэсэг хаагдаж байгаа тул Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар чигээрээ явж Ханын материалын эцэс дээр буцаж эргэх
- Ч:44“Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул урдуур буюу Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар хоёр талдаа явах
- Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал” чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тулЧингис Соосэ дээр буцаж эргэх
- Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул Чингис Соосэ дээр буцаж эргэх
- Дээрх замын хаалттай холбогдуулж Улаан чулуутын иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор “Улаан чулуут - Арвайн үндэс” гэсэн түр чиглэл нээж, 1 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр 20 минутын давтамжтай үйлчлэхээр төлөвлөлт хийгээд байна.