
Орбитын уулзвараас Толгойтын эцэс буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж, өдгөө хучилт хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 10-ны 00.00 цагаас 21-нийг хүртэл Далангийн автобусны буудлаас Бага наран хүртэлх 1.7 км авто замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах болжээ. Хучилт хийх хугацаанд тус чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн маршрутад дараах байдлаар өөрчлөлт оруулж буй аж.
Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” чиглэлийн автобус Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явдаг байсан бол маргаашнаас Москвагийн гудамжаар явж, Толгойтын эцэс хүрнэ.
• Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-X хороолол” чиглэлд зорчдог нийтийн тээврийн хэрэгсэл Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны замаар явж Баруун салаа хүрэх нь.
• Ч:22 “Шадивлан- Бөмбөгөр-“Чингис Соосэ”-Далангийн зам” чиглэлийнх Ханын материалын буудал хүрээд тэндээсээ буцаж эргэнэ.
• Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ-3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн автобус Москва, Наран, Хүнсчидийн гудамжаар явж Нарангийн гол орно.
• Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”- ын автобус “Чингис Соосэ” сургуулиас буцаж эргэнэ.
• Ч:57 “Улаанчулуут- Их наран- МУИС” чиглэлийн автобус “Чингис-Соосэ” сургуулийн дэргэд буцаж эргээд, Улаанчулуутаас “Арвайн үндэс” компани хүртэл богино эргэлтээр явахаар болов.