Гажигт нийгмийн золиос буюу “Инээмтгий хүн”
Хэрмэл жүжигчин Гуинплен, сохор эмэгтэй Дея нарын хайр сэтгэлээр төлөөлүүлэн жинхэнэ гоо үзэсгэлэн, мөн чанар хүний дотоодод оршдогийг илэрхийлсэн бүтээл гэх нь энэ зохиолыг дэндүү ядмаг тодорхойлсон хэрэг болно. Хайр сэтгэл бол гэгээрэлд хүрэх зам. Шударга ёс бол харанхуйгаас гэрэлд хүрэх мөнхийн тэмүүлэл.
2024-11-18
“Хөөмийн өдрүүд” болов
СУИС-иас “Хөөмийн өдрүүд” нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр зохион байгуулж, эл өвийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой үйл ажиллагаануудыг явууллаа. Баасан гарагт тус сургуулийн Оюутан театрт “Хөөмий судлалын өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт олон улсын семинар болов.
2024-11-18
Хөнгөн атлетикийн мастер Ц.Раднаагийн хоч нь “Цагаан зээрийн янзага”
“Цагаан зээрийн янзага”. Энэ бол бидний дунд энгийн амьдарч, эгэлгүй гавьяаг бүтээж яваа Хөнгөн атлетикийн Ахмад мастеруудын Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаагийн амьдрал, амжилтын түүхээс сэдэвлэсэн баримтат киноны нэр.
2024-11-16
Их зохиолч С.Буяннэмэхийн бүтээлүүдийг танилцуулж эхлэв
Улсын хэмжээнд“Соёлын бүтээлч сар” аян үргэлжилж байна. Уг аяны хүрээнд “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” уриан дор “Эртний сайхан” үзэсгэлэн дэлгэж, улсын их дагина Цэндийн Дондогдулам, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог, Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Сономбалжирын Буяннэмэх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат нарын түүхэн амьдралаас сэдэвлэсэн бүтээл туурвилыг олонд сонирхуулж байгаа.
2024-11-15
“Хүрэн морь” наадмыг 34 дэх удаагаа зохион байгуулна
Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” яруу найргийн наадмыг 34 дэх удаагаа зохион байгуулахаар болсноо Монголын зохиолчдын эвлэлээс мэдээлэв. Уг наадмын шалгаруулалт гурван үе шаттай аж. Нэгдүгээр шатанд хэдэн ч яруу найрагч шүлгээ ирүүлж болох нь. Тэднээс шилдэг 25 уран бүтээлч хоёрдугаар шатанд оролцох аж.
2024-11-12
Хүүхэд, залуучуудын театрын үйл ажиллагаа жигдрээгүй байна
Соёл урлагийн салбарын “царцаасан” барилга, байгууламж цөөнгүй байдаг. Тэдгээрийн нэг нь Хүүхэд, залуучуудын театр. Хоёр жил гацаасан тус театрын барилгыг энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд арайхийн нээсэн юм. Гэвч өдий болтол үйл ажиллагаа нь жигдрээгүй “амьгүй” байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллага улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгийг дэмий урсгагчдын нэг болчихлоо.
2024-11-12
Эрх чөлөөт Эдитийн наманчлал
Сэтгэл хөдөлгөм түүх гэж байдаг. Гудамжаар битүү хөглөрөх дурсамжууд бий ч тэр л нэгний намтаргүй бол амтгүй, аргуу болно. Хүний амьдрал асаж, бөхсөөр элээгдэх ч хойч үеийнхээ эх ундарга болох нь их аж.
2024-11-11
Жааз дуучин Ц.Хулангийн бие даасан тоглолт болно
Монгол жааз хөгжмийн урлагт өөрийн өнгө төрхөөрөө танигдан гарч ирсэн чадварлаг дуучин Ц.Хулан энэ сарын 16-нд уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Улаанбаатар” зочид буудлын эвент холлд өөрийн нэрээр нэрлэсэн Khulan jazz concert-ын бэлтгэл бүрэн хангагджээ.
2024-11-11
Ахмад уран бүтээлчдээ дурсана
Төрийн шагналт “Баянмонгол” чуулгынхны “Retro swing” тоглолт энэ сарын 22-нд Улсын филармонийн тайзнаа болно. Ахмад уран бүтээлчдээ дурсах, хуучны, олны сэтгэлд хоногшсон дуунуудыг олон нийтэд хүргэхийн тулд дээрх тоглолтыг зохион байгуулахаар болсноо Филармониос мэдээлжээ. “Баянмонгол” нь Монголын ууган хамтлаг, чуулгуудын нэг.
2024-11-07
“Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг Беларусьт дэлгэсэн нь
Манай улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайдын ам болон Чойжин ламын сүм музейнхэн хамтран “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг Минск хотын “Артхаус” галерейд нээгээд байна. Ирэх мягмар гараг хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэнг өмнө нь 13 улсад 30 гаруй удаа дэлгэж байв.
2024-11-07
Өвөрмонголын соёлын өдрүүд: Шаолинийн үшүчид Улаанбаатарт иржээ
Өвөрмонголын өөртөө засах орны соёлын өдрүүд “Хятадыг танин мэдэх нь” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо үргэлжилсээр байна. Тухайлбал, өчигдөр Соёлын төв өргөөнөө бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн үзүүлэх тоглолт болж, олон хүнийг нүдийг баясгаж, гайхширлыг төрүүлэв.
2024-11-05
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” үзэсгэлэнг тольдоорой
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан, Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг нээгээд байна. Энэ үеэр монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулан шагнажээ. Уран бүтээлч, багш, оюутан, сурагч гэсэн дөрвөн ангилалд шилдгүүдийг тодруулав.
2024-11-04
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт эрхмүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
2024-11-02
ДБЭТ-ын захирлаар Д.Алтанхуягийг томилжээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин өнгөрсөн сарын 28-нд Б/15 тоот тушаал гаргаж, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан тушаалд түр томилжээ.
2024-11-01
“Бурхан Халдун” тусгай үзэсгэлэн нээнэ
Их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу Монгол бахархлын өдрийг жил бүр орон даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Монгол бахархлын өдөр ирэх сарын 2-нд тохиож буй аж. Үүнтэй холбоотойгоор “Бурхан Халдун” тусгай үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нөгөөдөр нээх нь. Манай зураачид Бурхан Халдуныг уран бүтээлдээ хэрхэн дүрсэлснийг уг үзэсгэлэнгээр олон нийтэд толилуулахыг зорьжээ.
2024-10-30