Наймдугаар сарын шүлгүүд
Гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч, профессор Ч.Пүрэвдоржийн шүлгүүдээс уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр 1950 онд Архангай аймгийн Жаргалант сумд төржээ. “Гүн ухааны яруу найраг туурвигч” хэмээн уран зохиолд шимтэгсдэд үнэлэгддэг тэрбээр уран бүтээлүүдээрээ таван цуврал боть ном гаргаад буй юм. Тодруулбал, 2018 онд “Амьдралын төгөл” хэмээх анхны номоо уншигчдын хүртээл болгожээ. Түүнээс хойш “Амьдралын төлөөс” (2020), “Амьдралын төөрөг” (2021), “Амьдралын төвөргөөн” (2023), “Амьдралын аялгуу” (2024) гэсэн яруу найргийн номоо хэвлүүлсэн байна. Түүний бүтээлүүд мөн орос, англи, япон, франц, герман гэсэн таван хэлээр хэвлэгдэж, гадаад хэлт уншигчдад хүрснээрээ онцлогтой. Мөн үндэсний монгол бичгээр болон буриад аялгуугаар ч бүтээлүүдээ эмхэтгэн хэвлүүлжээ. Энэ удаад бид түүний хараахан хэвлүүлээгүй шинэ шүлгүүдийг нийтэлж байна.
2024-08-22
Зүймэл урлалаар дэлхийн хамгийн том өлзий хээг бүтээжээ
“Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төвийнхөн дэлхийн хамгийн том өлзий хээг бүтээж, Гиннесийн номд бүртгүүлэхээр зорьж буй. Үүнийхээ хүрээнд “Өлзий хээ” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнг Улсын их дэлгүүрт дэлгээд байна.
2024-08-22
“Инээмтгий хүн” эргэн ирнэ
“Про” театрынхан “Инээмтгий хүн” жүжгээ дахин тоглохоо зарлалаа. Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн визуал драмын жүжгээтус театрынхан 2023 онд тавьж, “Гэгээн Муза” наадмаас шагналын хур буулгаж байсан билээ.
2024-08-19
Ч.ГАЛСАН: Би хүний төлөө ядрахыг жаргал гэж боддог
Ч.Галсан “Арван сарын тэнгэр дор” туужаа хэвлүүлсэн цагаас хойш 36 жилийн дараа монгол уншигчидтайгаа уулзаж байгаа нь энэ. Тэрбээр “33 хурмастын салхины элч, Алтайн 13 оройны сангийн үнэр шингэсэн байх гэж бодоод Баян-Өлгий аймгаас яаж гарсан, тэр хэвээрээ уншигчидтайгаа уулзахаар хүрэлцэн ирлээ.
2024-08-19
БНСУ-ын алдарт жүжигчин И Жэ Ён Монголд ирлээ
БНСУ-ын алдарт жүжигчин И Жэ Ён Монголд ирлээ. Тэрбээр "Хүлэгү пикчерс"-ийн шинэ уран бүтээлд оролцохоор Монголд ирсэн юм. Монголын үзэгчид түүнийг эсрэг дүрийг сайн бүтээдгээр нь илүүтэй мэдэх билээ. Өдгөө тэрбээр 61 настай.
2024-08-18
21 аймгийнхан өөрсдийн өв соёлыг харуулсан 3 төрлийн өргөө гэрээ барьжээ
"Нүүдэлчин" дэлхийн фестивальд 12 улсын 140 гаруй гадаад оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан оролцохоос гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллага оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээг та бүхэнд толилуулж байна.
2024-08-18
Монгол, Японы уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэн дэлгэнэ
Монгол, Японы арьсан урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг маргаашаас энэ сарын 21 дуустал “Монгол арт” галерейн үзэгчдийн танхимд дэлгэх нь.
Хоёр орны соёлын харилцааг арьсан урлагаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах, туршлага солилцох зорилготой эл үзэсгэлэнд дүрслэх урлагийн чиглэлээр суралцсан мэргэжлийн уран бүтээлчид оролцохоороо онцлогтой.
2024-08-14
Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дижитал технологид шилжүүлэх нь
Тус сургалтын хүрээнд соёлын өвийг хамгаалахын утга учир, хадгалах зохистой орчин болон гэмтээхээс хамгаалах IPM системийг танилцуулсан юм. Мөн салбарын мэргэжилтнүүд соёлын өвийг дижитал технологиор дамжуулан тайлбарлах, сэргээн засварлах тухай сургалт явуулж, санал солилцжээ. “Чингис хаан” үндэсний музей, БНСУ-ын Гунжигийн их сургууль хамтран зохион байгуулсан уг сургалтад ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монгол банк, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөг, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо
2024-08-14
“Постер триенналь” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ
БНСУ-ын Сөүл хотын Орчин үеийн дизайны холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг “Постер триенналь” 12 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголд болох гэж байна. Үүний хүрээнд олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэн, дизайны форум, оюутан залууст сургалт зохион байгуулах юм.
2024-08-12
Сакраментогийн баярт монгол бүжиг, хоолоо танилцуулжээ
АНУ-ын Сакраменто хотын “National night out” арга хэмжээнд анх удаа монгол үндэсний бүжиг, дуу, хоолны амтыг танилцууллаа. Наймдугаар сард АНУ-ын хотуудад нэгэн зэрэг болдог уг арга хэмжээнд Сан-Францискод байрладаг “Монгол кафе”-гийнхан, мөн Сакраменто хотод амьдардаг ардын бүжигчин Г.Энхзул нар оролцож, монгол үндэсний бүжиг, хоолоо сурталчлав. “Монгол кафе”-г үүсгэн байгуулагч Д.Чимидцэрэн, Ю.Ариун-Эрдэнэ нар Сакраменто хотынхонд монгол хоолоор үйлчилж, таниулсаар ирсэн. Бүжигчин Г.Энхзулын хувьд анх удаа уг арга хэмжээнд уригдаж, монгол үндэсний урлагийн гайхамшгаас мэдрүүлсэн анхны уран бүтээлч болжээ
2024-08-12
“Зүүдний кафе” олон улсын кино наадмаас шагнал хүртэв
Итали Улсын Милан хотноо зохион байгуулдаг олон улсын “Metropolis” кино наадмаас“Medq media” агентлагийн бүтээл “Зүүдний кафе” шилдэг кино шагнал хүртэв. Түүнчлэн энэхүү кино нь Испанийн Барселона хотын “Europa fest” наадмаас шилдэг бүтээлийн шагнал авсан юм. Мөн Нью-Йоркийн олон улсын наадмын онцлох киногоор шалгарч, ялалтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
2024-08-09
“Хонины найр”-ыг энэ сарын 17-нд зохион байгуулахаар товлолоо
“Хонины найр” нь хөдөөгийн иргэдийн аж амьдрал, хонь маллахтай холбоотой ахуй, эдийн соёл, зан заншлын олон сонирхолтой ёс уламжлалтай танилцах боломжийг олгодгоороо онцлогтой билээ. Тус арга хэмжээний үеэр хонь уралдуулах, холбох, шагайн наадгай, аргал түүх, нэхий элдэх зэрэг хөгжөөнт тоглоомоор дамжуулан монгол ахуй, ёс заншлыг сурталчлан таниулах юм байна. Мөн уламжлалт аргаар эсгий хийж, тогоо нэрж, цайны баяр зохион байгуулах аж. Түүнчлэн малчид өөрсдийн хийсэн ааруул, ээзгий зэрэг цагаан идээгээ энэ үеэр худалдах гэнэ. “Хонины найр” арга хэмжээний тасалбарын үнэ 30 мянган төгрөг юм
2024-08-09
“Нүүдэлчин” фестивалийн хөтөлбөрийг гаргалаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 16-18-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх Тайж хайрхны бэлд зохион байгуулна. Уг наадмын хөтөлбөрийг зохион байгуулагч Соёл урлагийн газраас гаргажээ. Энэ удаа соёлын биет бус өвийн долоон ай савыг таниулан сурталчлах боловсролын оролцоот хөтөлбөрийн хүрээнд манай улсаас 880 өвлөн уламжлагч наадамд оролцох юм байна. Тус фестивалийн хүрээнд олон улсын язгуур урлагийн тоглолтууд, хүүхдийн жүжиг, хурдан морь, үндэсний бөхийн барилдаан, шагайн болон морьт харваа зэрэг өв уламжлалаа шингээсэн олон төрлийн арга хэмжээ зохиох гэнэ
2024-08-09