Ногдол ашиг хуваарилснаас хойш 15 өдрийн дотор тайлангаа ирүүлэхийг үүрэг болголоо
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны өнгөрсөн сарын 23-ны 49 дүгээр тогтоолоор хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилах, тайлагнахтай холбоотой 2020 оны 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” (МХБ)-д бүртгэлтэй компаниуд ногдол ашгаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдэдээ олгож, хуваарилалтын тайлангаа нийг тарааж дууссан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор ЗХ-нд хүргүүлэхийг үүрэг болгосныг дээрх биржээс мэдээллээ
2024-03-04
Тонн зэсийн ханш 8393 ам.доллар болж хямдрав
Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын аж үйлдвэрлэл таван сар дараалан багассанаас шалтгаалж эл таваарын үнэ хямдарсныг “Reuters” уламжиллаа. Тухайлбал, Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх шаргал металлын ханш 0.5 хувиар доошлон, тонн нь 8461 ам.доллартой тэнцсэн юм
2024-03-04
Уул уурхайн бүс нутгийн иргэдийн ядуурлын түвшин 2-3 дахин бага байна
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн багш, судлаачид “Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө" сэдэвт судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Тус судалгаагаар гадаадын хөрөнгө оруулалт урт хугацаанд Монгол эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирснээр манай улсын эдийн засгийг 22 нэгж хувиар өсгөсөн талаар дурджээ.
2024-03-04
БНХАУ-ын Олон Улсын худалдааг дэмжих хорооны гишүүдийг хүлээн авлаа
БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны Хармөрөн мужийн зөвлөлийн дэд тэргүүн, Хармөрөн аймгийн олон улсын үзэсгэлэн экспо хөгжлийг дэмжих төвийн захирал Тан Байчэнг тэргүүтэй, Хармөрөн мужийн Засгийн Газрын Эдийн засаг, худалдааны төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнийг өнгөрсөн долоо хоногт Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд Г.Түвдэндорж хүлээн авч уулзлаа.
2024-03-04
Загвар хоршоо, жимс, жимсгэнийн аж ахуй байгуулахаар 17.2 тэрбумын зээлийн хүсэлт ирүүлжээ
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар хөдөө аж ахуйн загвар хоршоо, жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулахад долоон тэрбум төгрөгийн эх үүсвэр олгохоор болсон. Үүний дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын 1 хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр төслүүд хүлээн авсныг Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ
2024-03-04
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сарын 25-наас олгоно
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 оны ногдол ашиг болгож, 1072 хувьцаатай иргэдэд татвар хасагдсан дүнгээр 104 000 хүртэлх төгрөгийг шилжүүлсэн. Тэгвэл тус компани 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд 285 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр "Эрдэнэс Тавантолгой" ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тиймээс ногдол ашгийг энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгохоор төлөвлөсөн байна.
2024-03-04
MERIT төслийг сэргээгдэх эрчим хүчний чиглэлд үргэлжлүүлэх боломжийг хэлэлцлээ
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, АМГТГ-ын дарга Л.Баярмандал тэргүүтэй төлөөлөгчид MERIT төслийг хэрэгжүүлэгч Каталистплас байгууллагын Азийн орнууд хариуцсан захирал Гэйл Ли, тус төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс болон Монгол Улс дахь Канад улсын худалдааны төлөөлөгчийн газрын захирал Жеймс Ким нартай Канадын Торонто хотод уулзлаа.
2024-03-04
ХААН Банкны бизнесийн зээлийн нөхцөл сайжирлаа
Бизнес эрхлэгч та Улаанбаатар болон орон нутгийн ХААН Банкны бүх салбар нэгжүүд, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн дэмжих “Бизнес төв”-үүдээр дамжуулан бизнесийн зээлийг шуурхай авах боломжтой боллоо. ХААН Банкны бизнесийн зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага багасаж, хүү буурч, зээл олгох процесс улам сайжирсан бөгөөд илүү өргөн хүрээнд олгож эхэлснийг дуулгахад таатай байна.
2024-03-01
“Тэрбумтан” сум Ханбогд
Алслагдсан сум гэхээр зах зээл нь хумигдаж, хөгжлөөс тасардаг үе ард хоцорсон. Нийслэлээс 750 гаруй км-т оршдог ч жилдээ нэг тэрбум гаруй төгрөгийн татвар, НДШ төлдөг орон нутгийн компани Өмнөговь аймгийн Ханбогд сумд олон.
2024-02-29
Нийгмийн даатгалын сангийн орлого 44 хувиар нэмэгджээ
Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны нэгдүгээр сард 405.1 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 123.7 (44 хувь) тэрбум, нийт зарлага 368.6 тэрбум төгрөгт хүрч, 76.8 (26.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
2024-02-29
Урт хугацаатай зээлийн хүүгийн үр дагаврыг хэлэлцлээ
Зүүн Өмнөд Азийн Төв Банкуудын Холбоо (ЗӨАТБХ)-ны 43 дугаар Удирдах зөвлөлийн ээлжит хурал болон тус холбооны гишүүн Төв банкуудын Ерөнхийлөгч нарын 59 дүгээр дээд түвшний хурал 2024 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Мумбай хотноо боллоо. Тус хурлаар “Урт хугацаатай зээлийн хүүгийн өсөлтийн үр дагавар” сэдвээр хэлэлцэж дотоодын мөнгөний бодлого, санхүү, төсөв, бодит секторт дамжих эрсдэлээс гадна дэлхийн улс орнуудын хоорондын нэгдсэн мөнгөний алдагдал илүү чухал болж гэдгийг онцолжээ.
2024-02-29
Тавантолгойн станц талаар болов
Эл шалгаруулалтын талаар өнгөрсөн наймдугаар сарын эхээр “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийнхнаас лавлахад дорвитой мэдээлэл өгөөгүй юм. Дараа сарынх нь эцэст дахин тодруулахад “Тендер шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй хийж, амжилттай болгохын төлөө хичээж байна. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байгаа” гэж байв.
2024-02-28