Д.ЭНХСАЙХАН: Хэрлэн, Туул, Орхон, Сэлэнгэ дагуух шугуй сөнөхөд ойрхон байна
Ойн аж ахуйн инженер, доктор, профессор, байгаль орчны гавьяат ажилтан Д.Энхсайхантай ярилцлаа. Тэтгэвэрт гараад нэлээд хэдэн жил болсон ч хүмүүс түүнийг ер зүгээр суулгадаггүй юм билээ. Аймаг, сумынхан, төслийнхөн, “Тэрбум мод” хөдөлгөөнийхөн ч залж, зөвлөгөө авсаар. Ийм нэгэн “Төрд хэрэгтэй зайран”-гаас сонин сайхан ихийг сонслоо.
2023-06-16
З.НАРАНТУЯА: Бидэнд дотоод зохион байгуулалтаа дахин өөрчлөх, буцах, бутрах эрх байхгүй
Намууд улс төрд орж буй залуу хүмүүс, эмэгтэйчүүд, дараа үеийнхнээ туршлагажуулж, мэдлэг олгон бэлддэг академик сургалтын байгууллагатай байх учиртай. Сүүлийн үед АН, МАН ийм сургалтын байгууллагатай болж, хүмүүсээ бэлддэг боллоо. Алдаа гаргахаас сэргийлэхийн тулд үг хэллэг, үйлдэл, гадаад үзэмждээ анхаарч ажиллахаас эхлээд удаан хугацааны бэлтгэл хэрэгтэй байдаг. Ийм бэлтгэлгүйгээр улс төрд орж ирсэн хүмүүс алдаа гаргах тохиолдол бий. Иргэдийн жендерийн талаарх мэдлэг, боловсролтой ч бас холбоотой. Эрэгтэй гишүүдийн алдааг томруулж хардаггүй атлаа эмэгтэйчүүд рүү илүү дайрдаг. Тиймээс аль болох олон эмэгтэй гишүүн парламентад сонгогдож, алдах нь алдаад, хийх нь хийгээд явж байтал нийгэм аяндаа хүлээн зөвшөөрдөг болно.
2023-06-15
Н.ЖҮРМЭДДОРЖ: Дэлгэцэд дүнг харуулахад манай хамтлаг хол түрүүлсэн байлаа
СУИС-ийн багш нарын бүрэлдэхүүнтэй “Тэнгэр аялгуу” хамтлагийнхан Японы Осака хотод болсон цөөхүүл хөгжимчдийн олон улсын VIII уралдааны гранпри шагнал, алтан медалийг авч, энэ жил анхлан бий болгосон онлайн үзэгчдийн шагналыг нь ч хүртсэн билээ. Эх орондоо хэдхэн хоногийн өмнө ирсэн тэдний төлөөлөл эвэр бүрээч, СУИС-ийн багш, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Н.Жүрмэддоржоос товч мэдээлэл авлаа.
2023-06-14
Г.ОЮУНДАРЬ: Морин шарилжаар импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой
Энэ жилийн уралдааны эцсийн шатанд 30 орчим төсөл шалгарсан бөгөөд шүүгчид эдийн засгийн үр өгөөж, судалгаа хөгжүүлэлт, туршилтын үр дүн зэргийг харгалзан дээрх багийн санаачилгыг шилдгээр өргөмжилж, удаах гурван байрыг нь урамшуулсан юм. “Артемис” багийн гишүүн, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн инновац хариуцсан мэргэжилтэн, ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Оюундарьтай ярилцлаа.
2023-06-09
Ц.АНАР: Дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцээд өрсөлдөх зүүд мэт санагдсан
Тухайлбал, Тэрэлжид болсон хаданд авиралтын хотын АШТ-д удаалж, Д.Чадраабал агсны нэрэмжит УАШТ-ээс хүрэл, “URSA сup” спорт авиралтын АШТ, мөн “Ice challenge” мөсөнд авиралтын хотын АШТ-ээс мөнгөн медаль зүүж гэрийнхнээ баярлуулав. Хэзээ нэгэн цагт аварга болох сон гэж мөрөөддөг байсан хүслээ 2018 онд биелүүлж, шагналын тавцанд зогссон юм. Өдгөө шилдгүүдийн эгнээнд жагсаж, хилийн дээс алхдаг болсон түүнтэй ярилцлаа.
2023-06-09
З.ТЭМҮҮЛЭН: Зурагтаар хөлбөмбөгийн тэмцээн үзээд тоглож эхэлсэн
Улмаар Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигт хүрэл медаль хүртэхдээ клубийнхээ нэрийн өмнөөс гоолын самбарт нэрээ гаргасан хамгийн залуу тамирчнаар тодорсон. З.Тэмүүлэн хөлбөмбөгийн ногоон талбайд үргэлжилж буй “Mobi premier league 2022-2023” тэмцээнд өрсөлдөж, улирлын 23 тоглолтын дараах байдлаар багийнхнаасаа 14 гоол оруулсан юм. Лигийн мэргэн буучдын жагсаалтын зургадугаарт бичигдсэн түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
2023-06-08
Р.БҮҮВЭЙБААТАР: Улаан буудайн ургацын хэмжээг 30 хувиар өсгөх боломжтой
Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх багш, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Р.Бүүвэйбаатартай ярилцлаа. Тэрбээр тус сургуульд 40 гаруй жил багшилж буй бөгөөд 1991 онд анх улаан буудайн үрийн чанарыг дээшлүүлж, ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд цахилгаан орон ашиглах талаарх судалгаа хийн техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Улмаар дээрх судалгаагаа гүнзгийрүүлэн 2022 онд Шинжлэх ухааны академиас техникийн шинжлэх ухааны докторын зэрэг авчээ.
2023-06-06
Ш.ОДОНСҮРЭН: Шүүх өсвөр насныханд ял оноохгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ түлхүү хэрэглэж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр өчигдөр тохиолоо. Монгол Улсад хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгааг уншигчид дүгнэж буй нь мэдээж. Хүүхдийн эрх зөрчигдөж, аливаа гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох, түүнд холбогдох явдал олон гардаг. УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийнхэн өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс ял оногдуулсан шийтгэхтогтоолуудад2021, 2022 оны III улирлын байдлаар улсын хэмжээнд судалгаахийжээ. Энэ талаар тус хэлтсийн ахлах прокурор Ш.Одонсүрэнтэй ярилцлаа.
2023-06-02
Л.ДӨЛГӨӨН: Азийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон нь л миний хувьд том амжилт
Улаанбаатар хотод зохион байгуулсан Азийн физикийн 23 дугаар олимпиадаас манай улс нэг хүрэл медаль хүртсэн. Энэ нь олон улсын физикийн олимпиадаас 14 жилийн дараа хүртсэн хоёр дахь хүрэл медаль болсныг зохион байгуулагчид онцолсон юм. Нэр хүндтэй, томоохон уралдаанд оролцож, эх орныхоо нэрийг гаргасан нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Л.Дөлгөөн болон түүнийг энэ амжилтад хөтөлсөн Ж.Хатанбаатар багштай ярилцлаа. Энэ удаагийн олимпиадад оролцсон сурагчдыг МУИС-ийн Д.Улам-Оргих тэргүүтэй дөрвөн багш дасгалжуулсан ч Л.Дөлгөөнийг физикт дурлах, тууштай хичээллэх, амжилтад хүрэх суурийг Ж.Хатанбаатар багш тавьжээ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд түүнийг шавийнх нь хамт урамшуулсан юм.
2023-05-31
Г.Гэрэлтуяа: С.Батдөлийн үйлдэл нүүрсний хэрэгт хамаагүй
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс Силвер Ресурс “-ын ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын 6 хүнд холбогдох хахууль авах, өгөх болон мөнгө угаах гэмт хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нүүрсний хэргийн хамгийн олон холбогдогчтой буюу гааль, хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон нийт 22 хүнд холбогдох хахууль авах, өгөх гэмт хэргийн шүүх хурал хүлээгдэж байна.
2023-05-29