Б.БАТБААТАР: Үндэсний хороо намын даргыг томилох бүрэн эрхтэй
Улмаар тус намынхан шинэ даргынхаа нэрийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч “Намын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь Их хуралд хадгалагдахаар ИЗНН-ын дүрэмд заасан байна. Тиймээс Үндэсний хорооны хурлаар намын даргыг томилсон нь дүрэмд нийцэхгүй” гэж үзээд бүртгэхээс татгалзсан юм. Үүнтэй холбоотой зарим зүйлийг ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодрууллаа.
2023-07-25
Т.ДАНЗАНДОРЖ: Олон жил бодсон хүслээ нэг л өдөр биелүүлсэн
Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, Монгол Улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай “Дэлгэрэх бүрд” ХХК-ийн “Бүрд” багийнхан дэд байрт шалгарч, мөнгөн медальтай нутгаа зорьсон. Багийнхаа харваачдаас Т.Данзандорж Монгол Улсын хошой мэргэн цолны болзол хангасан билээ. Тэрбээр манай уншигчидтай сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм.
2023-07-24
Ч.БУЯНЖАРГАЛ: Аварга цолоо хамгаалж явах үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдлаа
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын насанд хүрэгчдийн шагайн харвааны тэмцээнд 83 багийн 652 харваач цэц сорьсноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай “Алтанговь транс” ХХК-ийн багийнхан тэргүүн байрт шалгарсан юм. Тус багийн харваачид 2013 оны наадмаар анх удаа түрүүлж, нутгийнхнаа баярлуулж байв. Наадмын шагайн харваанд гарамгай мэргэн цол хүртсэн Ч.Буянжаргалтай ярилцлаа.
2023-07-24
Ж.НАРМАНДАХ: Энэ орчлонгоос чимээ шуугианыг нь хасчихвал яах бол
Сонсголын бэрхшээлтэй ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө уйгагүй хөдөлмөрлөж буй арт зураач Ж.Нармандахтай ярилцлаа. Түүний “NKH Naka art уран бүтээлч” цахим хуудсаар зочлоход “Та нар хөгшин, залуу, олны танил, энгийн гээд бүгд онцгой төрсөн шүү. Амьдрал богинохон учраас уурлаж, гомдож, муу санаа гаргах хэрэггүй. Чадах зүйлээрээ бусдыг баярлуулж байгаарай” гэх үгс нүдэнд туслаа.
2023-07-19
Б.БАТБАЯСГАЛАН: Олон улсын математикийн олимпиадыг Монголд зохион байгуулах зорилготой
Монголын математикийн олимпиадын хороо(ММОХ)-ны дарга Б.Батбаясгалантай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн математикийн ангийг 1999 онд төгссөнөөс хойш сургуульдаа багшлахын зэрэгцээ дээрх хорооны даргын албыг 2019 оноос хашиж байгаа юм. Япон Улсад энэ сард зохион байгуулсан олон улсын матетатикийн 64 дүгээр олимпиадас манай сурагчид нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр 112 улсаас 30 дугаарт жагссан амжилт үзүүлсэн билээ. Ийнхүү Монголын математикч хүүхдүүд олон улсын олимпиадаас долоо дахь алтан медаль хүртсэн нь цөөнгүй хүн, тэр дундаа Б.Батбаясгалан багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.
2023-07-19
Ө.ХАТАНБОЛОР: Товх харваанд зоригтой, шийдэмгий өөртөө итгэлтэй байсан
Монгол Улсын мэргэн Ө.Хатанболор сурын талбайд хоёр дахь удаагаа түрүүлчихээд алтан шар зурхайдаа талархаж, баярын нулимс унагасан юм. Монгол Улсын мэргэн Д.Цэцэгийн нумаар сурын талбайд анх сум тавьж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн сайхан дурсамж түүнд бий. Түүнийг энэ спортод шилдгүүдийн нэг болоход нутгийн харваачдын сайхан сэтгэл, зон олных нь тус дэм багагүй нөлөөлсөн гэдэг. Тэд ч Монгол Улсын даян мэргэн цол хүртэхэд нь хамгийн түрүүнд гүйн ирж, урам хайрласан. Тэрбээр өдгөө Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынхны хайр хүндлэлийг даасан шилдэг харваач болжээ. 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын мэргэн цол хүртсэн тэрбээр дөрвөн жилийн дараа түрүү харваачаар дахин тодорч, цолоо ахиуллаа.
2023-07-18
Д.ДАГВАДОРЖ: Эрдэнэтэд оркестр байгуулахын төлөө зүтгэнэ
Үүнээс хэдхэн хоногийн дараа мөн тус хотод сонирхолтой уралдаанд оролцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан соёлын сайн санаачилгыг дэмжих сангаас зохион байгуулсан дуулаачдыг ажил олгогчидтой шууд холбох зорилго бүхий “Ангажемент” хэмээх олон улсын дуучдыг хамруулсан уралдаанд тэрбээр тэргүүн байр эзэлсэн. Уг нь мань хүн томоохон театрт дуурьт тоглох, дүр бүтээх тусгай шагналыг нь авах хүсэлтэй оролцсон юм билээ. Тэгээд ч уралдааны журамд нь ОХУ-д амьдарч, сурах эрхтэй, тийм ангиллын визтэй хүнд тусгай шагнал олгоно гэж заасан байжээ. Бид ийнхүү ярилцсан юм.
2023-07-07
Б.БАТЦЭРЭН: Бид анх удаа төрийн наадамд “зодоглож” байна
Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг энэ удаа “Скин энтертайнмент” продакшныхан ахлан зохион байгуулах юм. Бэлтгэл ажил үргэлжилж байна. Тус хүрээлэнд уржигдар очиход хүмүүс бороон дунд ажиллаж л байлаа. Цэргүүд эгнэн зогсоод, дасгал хөдөлгөөн заалгаж байсан юм. Баяр наадмын үйл ажиллагааг ивээн тэтгэгчдийн “Coca Cola” ундаа үйлдвэрлэгчдийн төлөөлөл ирчихсэн сурталчилгааны самбараа байршуулахаар шавар, ус туучин байв. Төв асрын өмнө цув, хүрэм өмссөн залуус хуралдаж байгаа бололтой харагдахаар нь хэсэг хүлээгээд, болзсон хүнтэйгээ уулзлаа. Тэр бол баяр наадмын нээлт, хаалтын ёслолын тайзны найруулагч Б.Батцэрэн юм. Олон өдөр гадаа гандсан нь илт, хүдэр чийрэг залуу “Би ч ярихдаа тааруухан даа” гэсээр асуултад хариуллаа.
2023-07-07
Б.АЮУРЗАНА: 50 жилийн настай далан нийслэлчүүдийг үерээс хамгаалж чадахгүй
Улаанбаатар хотод нүүрлээд буй гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инженер, доктор Б.Аюурзанатай ярилцлаа. Тэрбээр Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг татан гаргах хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хоймор нутагт ажиллаж байгаа юм.
2023-07-07
Н.ОЮУНДЭЛГЭР: Ирэх оноос хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа өндөр амжилт гаргасан эрхмүүдийг өчигдөр төрийн дээд одон, медалиар шагналаа. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд Төрийн шагнал хүртээв. Түүнчлэн Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн УНТЭ-ийн Цус эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийнхөнд Төрийн шагнал хүртээсэн юм. Тус төвийнхөн “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээрээ энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болов.
2023-07-04
“Дүрэм голчлон заадаг нь сурагчдын англи хэл сурах хүсэл эрмэлзлийг бууруулдаг”
Тэгвэл энэ удаа англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хөдөө, орон нутгийн сурагчдын сэтгэлд оч бадрааж буй “Spark” хөтөлбөр хэрэгжүүлэгч хүүхдүүдийг онцоллоо. Эл хөтөлбөрийг санаачилсан “Улаанбаатар элит” сургуулийн IX-XI ангийнхан зуны амралтаараа орон нутгийн сурагчдад сайн дураараа, үнэ төлбөргүй англи хэлний хичээл заагаад таван жил болжээ. Тэдний төлөөлөл болох 17 настай М.Энхжин, 15 настай А.Даваажаргал нарыг уншигчидтайгаа “уулзуулж” байна. М.Энхжин ирээдүйд мэдээллийн технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй, А.Даваажаргал дизайнер болох зорилготой.
2023-07-04
А.АЛТАНСҮХ: Адуу эзнээ хол, ойрын олон хүнтэй нөхөрлүүлдэг
Наадмын өдрүүд хаяанд ирж, Архангай аймгийн Хашаат сумын уяач А.Алтансүх морьдынхоо уяа сойлгыг тааруулах ажил хэдийн эхэлжээ. Тэрбээр хүүхэд байхдаа өвөөгийнхөө хурдан морь уяхыг харж, адуутай нөхөрлөсөн гэдэг. Түүний сойсон хүлгүүдээс шүдлэн, хязаалан, соёолон, азарга нь аймаг, сумын наадамд цөөнгүй айрагдан, аман хүзүүдсэн бол их насны морь нь жил бүр эхний 10 байрт шалгарч эзнээ баярлуулдаг аж. Хашаат сумын 100 жилийн ойн баяр энэ жил тохиож буй. Нутгийнхаа наадамд морьдоо уралдуулахаар сойж буй түүнтэй ярилцлаа.
2023-07-03
Б.БААТАРБАТ: Европт шагайн харвааг хөгжүүлэхээр тулгын чулууг нь тавилцсан
Тэрбээр аавынхаа аравч, зурхай, сэнтий, хашлага, сум урлах өвөрмөц ур хийцийг ч бас өвлөсөн юм. Б.Баатарбат мэргэн улсын наадамд багийнхантайгаа хоёр удаа IV байрт шалгарч, УАШТ-д мөнгө, хувийн цуваа харваанд хүрэл, Холбооны цом, Улаанбаатар хотын АШТ-ээс алтан медаль хүртсэн амжилттай. Мөн Өмнөговь аймагт болсон анхдугаар нээлттэй тэмцээн, Баянхонгор аймаг дах Баянцагааны тойром харвааны түрүү харваачаар тодорч байв. Европын олон оронд монгол түмний түүхт наадгай болох шагайн харвааг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүнтэй ярилцлаа.
2023-06-30
ЖОСЕФ ЛЕРАНЖИС: “Сэтгэлийн эгшиг” бүтээл намайг Монголд үлдээсэн юм
Монгол хөгжимд дурласан, судалж, эрдмийн зэрэг хамгаалсан Жосеф Леранжис хэмээх монголоор сайн ярьж, бичдэг америк залуутай ярилцсан юм. Нью-Йорк хотод төрж, өссөн тэрбээрманай улсад зургаан жил амьдраад нутаг буцсан юм билээ. Эдүгээ АНУ-ын Корнеллийн их сургуулийн дэд профессор, ерөнхий хормейстерээр ажилладагаж. Хэдхэн хоногийн өмнө Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг Америкт тоглуулах ажил хөөцөлдөхөөр иржээ. Түүнтэй ийнхүү хөөрөлдөв.
2023-06-29