Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Б.АГНУУШ: Би яг л аяны шувуу шиг

“Дэлхийн цом-2023”-т оюунаа сорих тамирчид Азербайжан улсын Баку хотыг өнөөдөр зорино. Харин Азийн наадамд оролцох нь спортын бусад төрөлд өрсөлдөх 800 гаруй тамирчн“Тойрог” гэх хаягтай, буйдхан дэлгүүрт амь халуун, хайр дүүрэн уур амьсгал буцална. Ярилцлагын маань баатар болох, онцолж харахгүй байхын аргагүй содон хэв маягтай эмэгтэй бол энэ бүхний “ээж” нь. Хуучин хувцсыг моодонд оруулах замаар хавтгайрсан хандлагыг өөрчилж буй “Шкаф”, “Тойрог”, “ReToirog” төслийн санаачлагч, баримтат гэрэл зурагчин Б.Агнууштай уншигчдаа “уулзуулж” байна.
2023-07-27

Н.ХОСБАЯР: Бурхан болоочоо хаданд оршуулах ёс дэлхийд ховор

“Чингис хаан” музейнхэн ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Мөнгөн мод” танхимдаа “Хадан гэрийн эзэн” тусгай үзэсгэлэн нээгээд буй юм. Ирэх сард ч үзүүлсээр байх уг үзэсгэлэнгээс тус музейд хадгалагдаж буй НТ III-XVI зуун хүртэлх хугацааны хадны оршуулгын дурсгалуудтай цогцоор нь танилцах боломжтой. Бидний өвөг дээдсийн бурхан болоочоо оршуулах арга, хэлбэр, ёслол, уламжлал, утга агуулга, ханан гэрээс хадан гэртээ мөнхөрсөн өөд болоочийн ертөнц бас ямар байв гэдгийг эндээс мэдэж болно. Уг үзэсгэлэнг тус музейн үзүүллэг, дэглэлтийн хэлтсийнхэн бэлтгэж гаргажээ. Тус хэлтсийг ахалж ажилладаг зураач, үзэсгэлэн, үзүүллэг дэглээч Н.Хосбаярыг уншигчдаа танилцуулахаар зэхээд байх үед “Хадан гэрийн эзэн”-г нээж таарсан юм.
2023-07-26

Б.ЖАНЧИГ: Залууст үлгэр дуурайл үзүүлэхийн тулд дугуйгаар 1350 км аяллаа 

Увс аймгийн Дугуйн холбооны ахмад тамирчин, өдгөө 81 настай Б.Жанчиг багийнхаа долоон тамирчны хамт 1350 км замыг дугуйгаар туулсан юм. Тухайлбал, аймгаасаа Улаанбаатар хүртэл ес хоног дугуйгаар аялж, эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах талаар залууст сурталчилсан билээ. Хол замыг бие, сэтгэлийн хүчээр ажрахгүй даван туулж, зорилгоо биелүүлсэн түүнтэй ярилцлаа. 
2023-07-25

Г.НАНСАЛМАА: Үерийн байгууламжийн төлөвлөлтийн трасст газар замбараагүй олгосон нь эрсдэлийг нэмэгдүүлсэн 

ascНийслэлд баяр наадмын өмнө болон уржигдар орсон бороо олон барилга байшинг усанд автуулж, хот дундуур урсдаг голууд үерийн эрсдэлтэй түвшнээ даваад буй билээ. Энэ бүхэн голын голдирол дунд замбараагүй газар олгосноос шалтгаалсан гэж нийслэлчүүд үзээд байгаа. Тиймдээ ч Ерөнхий сайдын нэхэмжлэлийн дагуу прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, голын ай саваар олгосон газарт баригдсан барилгуудын зөвшөөрөл хууль ёсных уу гэдгийг АТГ-т шалгаж байгаа юм. Үер, газар олголт, барилга байгууламж барьсантай холбоотой асуудлаар усны барилгын зураг төслийн “Гидросооружение” ХХК-ийн  захирал, зөвлөх инженер, профессор Г.Нансалмаатай ярилцлаа. 
2023-07-25

Б.БАТБААТАР: Үндэсний хороо намын даргыг томилох бүрэн эрхтэй 

Улмаар тус намынхан шинэ даргынхаа нэрийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч “Намын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь Их хуралд хадгалагдахаар ИЗНН-ын дүрэмд заасан байна. Тиймээс Үндэсний хорооны хурлаар намын даргыг томилсон нь дүрэмд нийцэхгүй” гэж үзээд бүртгэхээс татгалзсан юм. Үүнтэй холбоотой зарим зүйлийг ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодрууллаа. 
2023-07-25

Т.ДАНЗАНДОРЖ: Олон жил бодсон хүслээ нэг л өдөр биелүүлсэн 

Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, Монгол Улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай “Дэлгэрэх бүрд” ХХК-ийн “Бүрд” багийнхан дэд байрт шалгарч, мөнгөн медальтай нутгаа зорьсон. Багийнхаа харваачдаас Т.Данзандорж Монгол Улсын хошой мэргэн цолны болзол хангасан билээ. Тэрбээр манай уншигчидтай сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм. 
2023-07-24

Ч.БУЯНЖАРГАЛ: Аварга цолоо хамгаалж явах үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдлаа 

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын насанд хүрэгчдийн шагайн харвааны тэмцээнд 83 багийн 652 харваач цэц сорьсноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай “Алтанговь транс” ХХК-ийн багийнхан тэргүүн байрт шалгарсан юм. Тус багийн харваачид 2013 оны наадмаар анх удаа түрүүлж, нутгийнхнаа баярлуулж байв. Наадмын шагайн харваанд гарамгай мэргэн цол хүртсэн Ч.Буянжаргалтай ярилцлаа.
2023-07-24

А.БААСАНЖАВ: Олон удаа цэвэрлэгээ, ариутгал хийсний дараа эрүүл орчин бүрдэнэ

Нийслэлийн хэмжээнд үерийн дараа нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ариутган, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбooны Удирдах зөвлөлийн гишүүн, эрүүл ахуйн тэргүүлэх зэргийн эмч А.Баасанжавтай ярилцлаа.
2023-07-21

Ц.ЦОГТСАЙХАН: “Монголын нууц товчоо”-г украин хэлээр орчууллаа 

“Монголын нууц товчоо”-г украин хэлээр орчуулсан инженер, түүхч Ц.Цогтсайхантай холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. 
2023-07-21

Ж.НАРМАНДАХ: Энэ орчлонгоос чимээ шуугианыг нь хасчихвал яах бол 

Сонсголын бэрхшээлтэй ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө уйгагүй хөдөлмөрлөж буй арт зураач Ж.Нармандахтай ярилцлаа. Түүний “NKH Naka art уран бүтээлч” цахим хуудсаар зочлоход “Та нар хөгшин, залуу, олны танил, энгийн гээд бүгд онцгой төрсөн шүү. Амьдрал богинохон учраас уурлаж, гомдож, муу санаа гаргах хэрэггүй. Чадах зүйлээрээ бусдыг баярлуулж байгаарай” гэх үгс нүдэнд туслаа. 
2023-07-19

Б.БАТБАЯСГАЛАН: Олон улсын математикийн олимпиадыг Монголд зохион байгуулах зорилготой

Монголын математикийн олимпиадын хороо(ММОХ)-ны дарга Б.Батбаясгалантай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн математикийн ангийг 1999 онд төгссөнөөс хойш сургуульдаа багшлахын зэрэгцээ дээрх хорооны даргын албыг 2019 оноос хашиж байгаа юм. Япон Улсад энэ сард зохион байгуулсан олон улсын матетатикийн 64 дүгээр олимпиадас манай сурагчид нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр 112 улсаас 30 дугаарт жагссан амжилт үзүүлсэн билээ. Ийнхүү Монголын математикч хүүхдүүд олон улсын олимпиадаас долоо дахь алтан медаль хүртсэн нь цөөнгүй хүн, тэр дундаа Б.Батбаясгалан багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. 
2023-07-19

Б.ОТГОНБАТ: Хүүхдийн хөгжлийг дэмжих лаборатори төв болох зорилт тавин ажиллаж байна

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 45 жилийн ой өнөөдөр тохиож буй. Энэ хүрээнд ерөнхий захирал Б.Отгонбаттай ярилцлаа.
2023-07-19

Ө.ХАТАНБОЛОР: Товх харваанд зоригтой, шийдэмгий өөртөө итгэлтэй байсан 

Монгол Улсын мэргэн Ө.Хатанболор сурын талбайд хоёр дахь удаагаа түрүүлчихээд алтан шар зурхайдаа талархаж, баярын нулимс унагасан юм. Монгол Улсын мэргэн Д.Цэцэгийн нумаар сурын талбайд анх сум тавьж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн сайхан дурсамж түүнд бий. Түүнийг энэ спортод шилдгүүдийн нэг болоход нутгийн харваачдын сайхан сэтгэл, зон олных нь тус дэм багагүй нөлөөлсөн гэдэг. Тэд ч Монгол Улсын даян мэргэн цол хүртэхэд нь хамгийн түрүүнд гүйн ирж, урам хайрласан. Тэрбээр өдгөө Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынхны хайр хүндлэлийг даасан шилдэг харваач болжээ. 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын мэргэн цол хүртсэн тэрбээр дөрвөн жилийн дараа түрүү харваачаар дахин тодорч, цолоо ахиуллаа. 
2023-07-18

Б.Мөнхзаяа: Долдугаар сарын 16-ны өдөр 5000 метрийн зайд уралдана

Монгол Улсын марафонч охин Азийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний 10 мянган метрийн зайд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр долдугаар сарын 16-ны өдөр 5000 метрийн зайд уралдана.
2023-07-15

Д.ДАГВАДОРЖ: Эрдэнэтэд оркестр байгуулахын төлөө зүтгэнэ 

Үүнээс хэдхэн хоногийн дараа мөн тус хотод сонирхолтой уралдаанд оролцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан соёлын сайн санаачилгыг дэмжих сангаас зохион байгуулсан дуулаачдыг ажил олгогчидтой шууд холбох зорилго бүхий “Ангажемент” хэмээх олон улсын дуучдыг хамруулсан уралдаанд тэрбээр тэргүүн байр эзэлсэн. Уг нь мань хүн томоохон театрт дуурьт тоглох, дүр бүтээх тусгай шагналыг нь авах хүсэлтэй оролцсон юм билээ. Тэгээд ч уралдааны журамд нь ОХУ-д амьдарч, сурах эрхтэй, тийм ангиллын визтэй хүнд тусгай шагнал олгоно гэж заасан байжээ. Бид ийнхүү ярилцсан юм. 
2023-07-07

Б.БАТЦЭРЭН: Бид анх удаа төрийн наадамд “зодоглож” байна 

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг энэ удаа “Скин энтертайнмент” продакшныхан ахлан зохион байгуулах юм. Бэлтгэл ажил үргэлжилж байна. Тус хүрээлэнд уржигдар очиход хүмүүс бороон дунд ажиллаж л байлаа. Цэргүүд эгнэн зогсоод, дасгал хөдөлгөөн заалгаж байсан юм. Баяр наадмын үйл ажиллагааг ивээн тэтгэгчдийн “Coca Cola” ундаа үйлдвэрлэгчдийн төлөөлөл ирчихсэн сурталчилгааны самбараа байршуулахаар шавар, ус туучин байв. Төв асрын өмнө цув, хүрэм өмссөн залуус хуралдаж байгаа бололтой харагдахаар нь хэсэг хүлээгээд, болзсон хүнтэйгээ уулзлаа. Тэр бол баяр наадмын нээлт, хаалтын ёслолын тайзны найруулагч Б.Батцэрэн юм. Олон өдөр гадаа гандсан нь илт, хүдэр чийрэг залуу “Би ч ярихдаа тааруухан даа” гэсээр асуултад хариуллаа. 
2023-07-07

Б.АЮУРЗАНА: 50 жилийн настай далан нийслэлчүүдийг үерээс хамгаалж чадахгүй 

Улаанбаатар хотод нүүрлээд буй гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инженер, доктор Б.Аюурзанатай ярилцлаа. Тэрбээр Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг татан гаргах хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хоймор нутагт ажиллаж байгаа юм. 
2023-07-07

Н.ОЮУНДЭЛГЭР: Ирэх оноос хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа өндөр амжилт гаргасан эрхмүүдийг өчигдөр төрийн дээд одон, медалиар шагналаа. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд Төрийн шагнал хүртээв. Түүнчлэн Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн УНТЭ-ийн Цус эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийнхөнд Төрийн шагнал хүртээсэн юм. Тус төвийнхөн “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээрээ энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болов. 
2023-07-04