ИОНН сонгуулийн хандивын аян өрнүүлж эхэллээ
СЕХ-ноос энэ сарын 2-нд УИХ-ын сонгуульд оролцох 23 нам, хоёр эвсэлд батламжийг нь гардуулсан. Ингэснээр тухайн нам, эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн зардлын дансаа нээлгэх боломжтой болсон юм. Мөн нам, эвслүүд улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байхаар хуульчилсан. Үүний дагуу Монгол Улсын иргэн, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс хандив авах эрх үүссэн байна. Тиймээс Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН)-ынхан энэ сарын 8-наас хандивын аян өрнүүлж эхэлжээ
2024-05-17
Эрх баригчдад “үйлчилсэн” чуулган
Сонгуультай жил болгон хууль тогтоох эрх мэдлээ улс төрийн шоу хийх индэр болгон ашигладаг явдлаас олон нийт залхаж гүйцлээ. Үнэндээ хуралдаа суухгүй, тайлан тавих нэрээр сурталчилгаагаа хийх гэж тойрогтоо төвхнөдөг гишүүд, тэр дундаа олонхыг бүрдүүлж буй эрх баригчид Төрийн ордонд тоотой хэдхэн удаа үзэгдэхдээ сонгогчдод таалагдах, саналыг нь авахад зориулсан хууль, тогтоол л баталж ирлээ.
2024-05-17
Нэрийн жагсаалт ба “толгойгүй” сонгогчид
“1992 онд санал өгөх насны иргэний тоо 1 202 704 байсан бол 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 45,531 хүнээр буурсан. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох сонгуулийн насны иргэдийн тоо 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийнхээс 237 мянгаар нэмэгдсэн байна” гэжээ. Харин хүн амын дундаж өсөлтийн хувь 1.8 байдаг аж.
2024-05-16
Сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх боломжийг бүрдүүлнэ
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2024-05-15
Бие даагчид мөрийн хөтөлбөрөө засаж хүргүүлэв
УИХ-ын сонгуульд бие даан оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлсэн 77 хүний наймынх нь материалд засвар хийлгэхээр буцаасан байсан. Тэгвэл тэдний мөрийн хөтөлбөртөө засвар хийж, хуульд нийцүүлэх хугацаа өчигдөр дуусгавар болов. Манай сонины дугаар шилжих мөчид долоон бие даагч мөрийн хөтөлбөрөө ҮАГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу засаж, дахин хүргүүлсэн байлаа. ҮАГ-аас тэдний материалыг хянаад энэ сарын 26-наас өмнө СЕХ-нд хүргүүлэх юм.
2024-05-15
Нэг сонгогч-нэг санал өгөх хяналт бүрдүүлэхийг хүслээ
АН, МУНН, МСДН, Монголын хүний төлөө зэрэг улс төрийн намынхан хамтран СЕХ-нд сонгуулийн үеэр гарч болзошгүй луйвар, булхайг хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа өчигдөр хүргүүллээ. Тэд өмнөх сонгуулиудын үеэр гарсан булхай, луйврын тухай гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд ийм зөрчлийг дахин давтуулахгүйн тулд ямар шийдэл хэрэгжүүлэх тухай санал боловсруулсан юм байна. АН-ын дэд дарга, шударга сонгууль явуулах зорилготой ажлын хэсгийн ахлагч Ж.Баярмаа “2020 оны сонгуулийн дараа ТЕГ-т 202 гомдол, санал ирүүлсэн юм билээ. Гэвч хэрхэн шийдвэрлэж, хэнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй байна. Нэг сонгогч нэг л удаа санал өгдөг байх хяналтыг бий болгох хэрэгтэй. Тиймээс хурууны хээгээ уншуулсан хүн өөр хэсгийн хороонд дахин санал өгөх гэж оролдвол таньж, дохиолол дуугардаг технологийн шийдэл чухал” гэв.
2024-05-15