Япон Улсын Эзэн хаан Нарүхито, гэргийн хамт Монгол Улсад морилон ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар Монгол Улсад өчигдөр 15.00 цагийн үед морилон ирлээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс угтан авав. Эзэн хааны хувиар Монголд хийж буй төрийн анхны айлчлал бөгөөд 2007 онд угсаа залгамжлагч хунтайж байхдаа манай улсад ирж байсан юм.
2025-07-07
Хэлсэн нь ч, хийсэн нь ч бүдэг Г.Ганбаатар
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2025-07-07
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэхэд 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
й, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай Онцгой байдлын албаны тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн техник тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардлыг шийдвэрлэхэд Засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум төгрөг гаргахаар тогтлоо.
2025-07-03
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
2025-07-02
Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацвал нөхөж амраадаг болно
Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Б.Пүрэвдорж нар үг хэлж, төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир, Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
2025-07-01
Амбиц нь ашиг сонирхлын зөрчил рүү хөтөлж мэдэх Ж.Галбадрах
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодот¬голтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-06-30
Шийдлээ хүлээсэн асуудлуудаар хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэв
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг өчигдөр хүлээн авч уулзлаа. УИХ-аас 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд байр сууриа илэрхийллээ.
2025-06-27