Онцгойгийн алба хаагчид 8260 иргэний амь нас, 372,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 8260 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал, нийслэлд тохиолдсон үерт Онцгой байдлын байгууллагын болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын нийт 14 мянга гаруй ажилтан, алба хаагч, 2000 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж, 3974 иргэний амь нас, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
2023-12-26
Арванхоёрдугаар сарын 29-ний Бүх нийтийн амралтын өдрөөр ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ үйлчилнэ
Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал юм. Иймд 2011 оноос тогтоол гарч арванхоёрдугаар сарын 29-нийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх өдөр болгон зарлаж, бүх нийтээр амрах болсон. Энэ өдөр автомашины тэгш, сондгойгоор зорчих журам үйлчлэхгүй ч шинэ жилийн баяр дөхөөд иргэдийн зорчилт хөдөлгөөн, ачаалал нэмэгддэг тул тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийн тоог тэнцүү байлгах үүднээс арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгажээ.
2023-12-25
Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна
Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Давст, Тэс, Өндөрхангай, Завханы Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс, Түдэвтэй
2023-12-22