МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдахаар болсон. Үүгээр намын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэн улс төрийн илтгэл тавьж, Засгийн газрын үйл ажиллагаа, намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ гэж буй. Тэгвэл үүнээс гадна зарим сайдад хариуцлага тооцож, өөрчлөх асуудлыг ярилцахаар төлөвлөсөн сурагтай. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн алдаагаа засах 30 хоногийн хугацаа маргааш дуусна. Гэвч тэрбээр олон жилийн турш хуримтлагдсан асуудлыг нэг сарын дотор шийдэж чадахгүй гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс хамгийн түрүүнд түүнийг огцруулах асуудлыг шийдэх бололтой. Мөн Засгийн газрын хариуцлага алдсан бусад сайдын асуудлыг ч хөндөж, тодорхой чиглэл өгөх аж. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шийдэх, хэнийг сайд болгох, чөлөөлөх нь хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Гэвч эрх баригч нам Засгийн газрыг байгуулдаг учраас улс төрийн шийдвэрийг тэдний удирдах байгууллага гаргадаг нь нууц биш.
Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд ч хариуцлагын асуудлыг хөндсөн гэсэн мэдээлэл бий. Тиймээс өнөөдөр болох МАН-ын Бага хурлын дараа Г.Занданшатарын танхимд зарим “хөдөлгөөн” өрнөх бололтой.