Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Манайхан ээлжит тулаанаа гурван улсад өрнүүлнэ

Монголын холимог тулааны “Mongol fight­ing championship” тэмцээнийг АНУ-ын “Drag­on house” холбоотой хамтран Сан Франциско хотын “Кезар павильон” ордонд энэ сарын 14-нд зохион байгуулна. Эл тэмцээний оргил тулаанд “MGL-1” холбооны аварга, Хилийн цэргийн хошууч Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой хагас дунд жингийн аваргын бүсний төлөө тулалдах юм.
2026-11-05

 Цацрагийн хяналтын таван үйлчилгээг цахим системд нэвтрүүлсэн гэв

Цөмийн технологийг эрүүл мэнд, судалгаа шинжилгээ, хил, гаалийн аюулгүйн үзлэг, геологи хайгуул болон аж үйлдвэрийн салбарт өргөнөөр хэрэглэх болсонтой холбогдуулан цацрагийн үүсгүүр ашиглагч байгууллагын тоо улам өсөж буй аж. Тиймээс Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор цацрагийн хяналттай холбоотой дараах таван үйлчилгээг E-Business.mn системд нэвтрүүлснийг өчигдөр танилцууллаа.
2026-11-05

 Намынхаа ялагдлыг Трамп хүлээв

АНУ-ын завсрын сонгууль энэ сарын 3-нд болов. Энэ сонгуулиар америкчууд Төлөөлөгчдийн танхимын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилж, Сенатын гишүүний гуравны нэгийг сольж, 50 муж улсынхаа 36-гийнх нь амбан захирагчийг өөрчлөх байв. Хэрэв ардчилагчид Конгресст олонх болчихвол Ерөнхийлөгчийн аливаа санаачилга дэмжигдэхгүй, түүгээр ч барахгүй өөрт нь итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хурааж ч болох эгзэгтэй.
2026-11-05

 “Хэрлэн гол 2007 оны их хуурайшилтын жилд 200 хоног тасарсан”

МУИС болон АНУ-ын Колумбын их сургуулийн уур амьсгал, ойн судалгааны мэргэжлийн багийнхан Хэнтийн нуруунаас эх аван урсдаг Хэрлэн голын сав газрын өнгөрсөн 378 жилийн урсцын судалгааг хийж, эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсад хэвлүүлээд байна. Тэд олон жилийн турш хээрийн ажиглалт, усны хэмжилт, лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд судалгааны үр дүнд голын сав газрын дагуу ургасан хөгшин моддын цагаригт уур амьсгал, чийгшил чухал үүрэг гүйцэтгэснийг онцолжээ.
2026-11-05

 Хотын дарга хорт утааны буруутныг олжээ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Иргэд өглөө, оройд модоор галаа асааж буйтай холбоотойгоор хотын утаа нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.4 хэмээр хүйтэн байгаа ч агаарын чанар харьцангуй сайжирсан” хэмээн ярьж, албан тасалгааны цонхоор амьдралыг холоос тольддог дарга нарын нэг гэдгээ нотоллоо. Түүнийхээр бол Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол буруутан нь модоор галаа ноцоодог гэр хорооллын айл өрхүүд гэнэ.
2026-11-05

К.Роналдугийн хүү шигшээ багт дуудагдав

Нэрт хөлбөмбөгч К.Роналдугийн хүү Криштиану душ Сантуш Жуниор Португалын 17 хүртэлх насныхны шигшээ багт анх удаа дуудагджээ. 2027 оны Европын АШТ-ий эрхийн төлөө тоглох 23 тамирчин бүхий багт дасгалжуулагч Ф.Рамуш түүнийг урьсан аж.
2026-11-04

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хууль боловсруулах үүрэг өглөө

Өрхийн хэрэгцээний гарааш, авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх саналыг Ерөнхий сайдын зөвлөх, хуульч О.Батхүү “E-zasag. mn” системд гаргасныг 20 хоногийн хугацаанд 101 097 хүн дэмжжээ. Тэрбээр энэхүү өргөдлийг Ерөнхий сайд Н.Учралд өчигдөр хүлээлгэн өгч, олон нийтийн хүсэлтийг уламжиллаа.
2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 
2026-11-04

Хүний амь хөнөөсөн аавыгаа хүүхдүүд нь хаацайлахыг оролджээ

Хан-Уул дүүргийн нутагт оршин суудаг нэгэн айлд 3-4 хүн нийлж архи ууж байгаад нэг нь нас баржээ. Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн сарын 29-ний 19.00 цагийн үед ирсэн бөгөөд “Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна” гэж тухай айлынхан дуудлага өгсөн аж. Хэргийн газрын үзлэгээр нас барсан иргэн гаднын нөлөөтэй буюу хүнд зодуулсны улмаас амиа алдсан байж.
2026-11-04

Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржийн хэргийг дахин шийдвэрлүүлэх нь

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 12 жил хорих ялаар шийтгүүлсэн Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн хэргийг тус шүүх дахин хэлэлцэхээр болов.
2026-11-04

I ангийнханд ирэх улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно

Бага ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд I ангийн сурагчдад ирэх улирлаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орохоор болсныг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Эдгээр хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг дэмжихэд чиглэх бөгөөд сурагчдад өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, эерэг харилцаа бий болгох зэрэг амьдралын суурь чадвар эзэмшүүлэх аж.
2026-11-04

“Хүүхдийн төлөө-Хүнсний аюулгүй байдалд за гэж хэлье” аяныг эхлүүлэв

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хооллолтын эрүүл, зөв дадлыг төлөвшүүлэх, хүнсний аюулгүй байдлын мэдлэг олгох зорилготой “Хүүхдийн төлөө-Хүнсний аюулгүй байдалд за гэж хэлъе” сургалт, өдөрлөг, нөлөөллийн аяныг эхлүүлжээ.
2026-11-04

Монгол, Оросын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг хэлэлцлээ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд хоёр орны ШУА-ийн эрдэмтэн, судлаачид, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцов.
2026-11-04

Энэтхэгийн эргийг долоо хоногийн дотор хоёр циклон дайрч, 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Энэтхэгийн зүүн өмнөд эргийг нэг долоо хоногийн дотор хоёр удаа хүчтэй циклон дайрлаа. Хамгийн сүүлд Мурасу нэртэй циклон өчигдөр үүрээр Андра-Прадеш мужийн эрэгт очиж, салхины хурд цагт 120 километрт хүрснээс гадна их хэмжээний аадар бороо оржээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид 30 мянга орчим иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
2026-11-04

Азийн хөгжлийн банкнаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламж авна

Сангийн сайд З.Мэндсайхан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жон Жүхён Жеонг нар өчигдөр /2026.11.03/ Азийн хөгжлийн банк (АХБ) болон Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
2026-11-04

Хэрэглээний зээлийн төлбөрийг дөрөв хүртэлх жилээр сунгаж болох нь

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар өр, орлогын харьцааны хяз гаарлалт бүхий  хэрэглээний зээлд нэмэлт зээл ол гохгүйгээр, бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд төлөх хугацааг нь 48 хүртэлх сараар сунгаж зохицуулахаар шийдвэрлэснийг мэдээллээ. Улсын хэмжээнд нийт зээл олголт Төвбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, ялангуяа хэрэглээний зээлийн эрсдэл өссөн гэнэ. Тухайлбал, ийм бүтээгдэхүүн дэх чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 нэгжээр нэмэгдсэн аж.
2026-11-04

“Улаанбаатар хотод 2050 он хүртэл усны асуудал үүсэхээргүй болсон”

Ус сувгийн удирдах газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд хэрэгжүүлж буй хоёр дахь компакт төслийн хүрээнд байгуулсан, дэвшилтэт технологи бүхий Баруун эх үүсвэрийг Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн төв сүлжээнд холболоо. Ингэснээр ус дамжуулах ф700-1000 мм голчтой есөн км шугамаар өдөрт дунджаар 14 мянган шоо метр ус нийлүүлж эхэлсэн байна.
2026-11-04

Хүүхдийн эрхээр халхавчлан нийгмийн сүлжээг хянах хүсэл

Нийгмийн сүлжээгээр хяналтгүй “урсаж” буй ёс бус харилцаа, үг хэллэг, хүчирхийлэл, буруу зуршил агуулсан контент, ноцтой гэмт хэргийн тухай элдэв мэдээллээс 16 хүртэлх насны хүүхдүүдээ хамгаалах агуулгатай хуулийн төс лийг УИХ-аар хэлэлцэж байна. Төслийн агуулга нь тун ч зөв сонсогдоно. Гэхдээ Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хэмээх нэртэй уг төслийг уншаад үзвэл эргэлзээ төрүүлнэ.
2026-11-04