Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Сурагчдын амралт ирэх сарын 2-ноос эхэлнэ

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталсан билээ. Үүний дагуу нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эхний улирлын амралт арваннэгдүгээр сарын 2-ноос эхэлж, 8-нд дуусах юм. Өвлийн амралт хичээлийн жилийн II улирлын төгсгөлд буюу арванхоёрдугаар сарын 25-наас эхэлж, ирэх оны нэгдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ
2026-10-24

Монгол, Солонгосын мэргэжилтнүүд соёлын өвийг хамгаалахад туршлага солилцов

ШУТИС болон БНСУ-ын Конжугийн үндэсний их сургууль хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” сэдэвт VI симпозиумыг зохион байгууллаа. Монгол, Солонгосын хамтарсан “Соёлын өвийн мэргэжилтэн бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд болсон тус арга хэмжээнд хоёр орны мэргэжилтэн, багш, судлаач оролцож, соёлын биет өвийг хадгалж, хамгаалах шинжлэх ухааны арга зүй, дэвшилтэт технологийн хэрэглээний талаар илтгэл хэлэлцүүлэв.
2026-10-24

Олон улсын олимпиадын тов гарлаа

Олон улсын олимпиадыг ирэх сард хаана, хэзээ зохион байгуулах тов гарчээ. Тодруулбал, ирэх сарын 7-нд англи хэл, математикийн олимпиадын урьдчилсан шатны шалгаруулалтыг онлайнаар зохион байгуулах юм. 8-18 насныхан оролцох боломжтой “TeenEagle english” олимпиад нь нэг ном уншиж, эсвэл нэг кино үзээд үүнтэй холбоотой асуултад хариулж шалгуулдаг аж.
2026-10-24

Цахим залилангаас сэргийлэх аргыг Zalilan.113.mn-ээс мэдэж аваарай

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн өчигдрийн ээлжит хуралдаанаар цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг сүүлийн таван жилд огцом өссөн болон хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ. 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг цахим орчных эзэлж байжээ.
2026-10-24

Шүтэн барилдлагын эдийн засаг

Эдийн засгийн сургаал нь анхандаа бие даасан шинжлэх ухаан бус, харин “Улс төрийн эдийн засаг” (Political economy) нэртэйгээр философийн салбарын нэг хэсэг байсан түүхтэй. Өнөөгийн эдийн засгийн ухааны хямралт байдал нь тоон загвар, математик формализмд хэт автаж, хүний оршин буй утга учир, байгалийн болон түүхэн хөгжлийн хуулиуд, ёс суртахуун болон үнэт зүйлсээс холдож, туйлдсантай шууд холбоотой.
2026-10-23

Э.Бат-Ерөөлт, Л.Баасандорж нар “Дэлхийн цом”-д түрүүлэв

Туркийн Бурса хотод зохион байгуулсан гардан тулааны насанд хүрэгчдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын гардан тулааны баг Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек, холбооны ажлын албаны дарга Б.Бат-Ерөөлт нарын удирдлагад 41 орны 400 гаруй тулаанчтай өрсөлдлөө.
2026-10-23

Э.Содномпилжээ Азийн пара наадмын хошой аваргаар шалгарлаа

Япон Улсад үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн тав дахь удаагийн пара наадмын тэмцээнд манай улсын баг медалийн хур буулгаж байна. Энэ удаа пауэрлифтингийн төрөлд хүч сорьсон Монголын пара үндэсний шигшээ багийнхнаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 107 кг-ын жинд хоёр дахь өргөлтөө 236, гурав дахиа 246 кг-ыг захиалан амжилттай өргөж, хошой аваргаар тодрон эх орондоо дөрөв дэх алтан медалийг авчрав.
2026-10-23

“Нэг худгийн ойролцоо 30-40 нүхэн жорлон байна”

Усны газрынхан НҮБ-ын суурин төлөөлөгч, манай оронд суугаа Элчин сайдын яамдын ажилтнууд, олон улсын болон хандивлагч байгууллагынханд хандсан байна. Тодруулбал, дээрх газрынхан, Монголын жорлонгийн холбоо, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагынхан хамтран Улаанбаатарт буй 680 000 орчим нүхэн жорлонгийн аюулын талаар танилцуулж, агаар, хөрс, усны бохирдол үүсгэн, гамшгийн хэмжээнд хүрснийг мэдээлсэн аж.
2026-10-23

“Лэндмн ББСБ” компанийн хувьцааны ханш долоо дахин өсжээ

Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжааны хаалтаар “Лэндмн ББСБ” хувьцаат компанийн хувьцааг 173 төгрөгөөр борлуулжээ. Энэ нь 2018 онд IPO хийхдээ нэгж хувьцаагаа 25 төгрөгөөр санал болгож байснаас бараг долоо дахин өссөн дүн болов. Түүнчлэн 2020 оны эцсээс 5.6 дахин чангарч, жилд дунджаар 34.4 хувиар нэмэгдсэнээр хөрөнгийн биржээр үнэт цаасаа арилждаг таван ББСБ-аас тэргүүлжээ.
2026-10-23

Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.10.23)-ийн байдлаар цурамд оруулсан 3, унтраахаар ажиллаж буй 2, нийт 5 хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
2026-10-23

Хүнсний аюулгүй байдлын хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцов

Улсын ерөнхий прокурорын газраас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцсоноо мэдээллээ. Тодруулбал, энэ оны III улирлын байдлаар тус хуулийг зөрчсөн 422 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 62.1 хувь нь орон нутагт, үлдсэн нь нийслэлд бүртгэгдсэн байна.
2026-10-23

8.2 кг алт хилээр нэвтрүүлэхийг завдсан хүмүүсийг саатууллаа

Өмнөд хилийн Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 17-ны бямба гарагт манай улсын иргэн Г, Б нар БНХАУ руу гарах гэж байхдаа автомашиндаа их хэмжээний алт нууж, хилээр нэвтрүүлэх гэж байсныг тагнуул, гаалийн ажилтнууд илрүүлэн саатууллаа.
2026-10-23

Ирэх сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх сард бүх нийтийн амралт хоёр удаа тохионо. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэнэ. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг ийнхүү Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
2026-10-23

Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяачид хоёр жил хорих ял оноожээ

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд анхааралгүй, зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслийг нь өмсгөлгүй хурдан морь унуулснаас болж, ойчиж, чирэгдэн амиа алдсан хэргийг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Өмнөговь аймгийн уяач Я.Цогбадрах өвөл, хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон төр, засгийн шийдвэрийг зөрчсөнөөс ийм харамсалтай хэрэг гарсан байдаг.
2026-10-23

Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийнхантай санамж бичиг байгуулав

Эрүүл мэндийн хөгжлийн төв Турк улсын Эрхтэн шилжүүлэн суулгах сан (Turkish transplant foundation)-тай хамтран ажиллах, туршлага судлах, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус сангийн ерөнхийлөгч Эюп Кахвежи тэргүүтэй мэргэжилтэн болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх П.Батчулуун нар оролцон санамж бичигт гарын үсэг зурсан байна.
2026-10-23

 Нэн ховор, ховор ургамлын тоог нэмж, жагсаалтыг шинэчлэх нь

Байгалийн ургамлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын нэн ховор, ховор ургамлын зүйлийн жагсаалтыг шинэчлэхээр болсон. Үүний хүрээнд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, ХААИС, МУБИС-ийн эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэв.
2026-10-23

 Ургац хураалт 90 хувьтай байна

Улсын хэмжээнд энэ онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаан буудай тариалсан. Мөн 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийсэн билээ. Тэгвэл урьдчилсан балансаар ургац хураалт 90 хувьд хүрээд байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Үүнээс төмснийх 100, хүнсний ногооных 88.7 хувьтай байгаа аж.
2026-10-23

Манай орны нийт нутгийн 21 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Монгол орны газар нутгийн 21 хувьд цасан бүрхүүл тогтсоныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандалт судалгааны хэлтсээс мэдээлэв. Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг баруун бүсийн аймагт цастай байна. Тухайлбал, станц харуулын өчигдрийн мэдээгээр Увс аймгийн Малчинд 17, Өндөрхангайд 11, Хөвсгөлийн Улаан-Уулд 14, Жаргалантад 13, Арбулагт 11, Рашаантад 10, Завханы Түдэвтэй болон Баян- Өлгийн Сагсайд тус бүр есөн см цасан бүрхүүл тогтжээ.
2026-10-23