Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Уран сайхны гимнастик бол бие, сэтгэл зүйн төгс зохицол

Уран гимнастикаар хичээллэх нь  биеийн зөв галбир, уян хатан байдал, хөдөлгөөний эвслийг сайжруулдаг онцлогтой. Мөн тэсвэр тэвчээр суулгах, булчинг жигд хөгжүүлэх, охидыг цэгцтэй, гоолиг болоход чухал нөлөө үзүүлдэг байна. Нурууны цэх байдал, хөлийн хэлбэрийг засаж, зөв бие галбиртай болгодог. Энэ спортоор хичээллэхийн давуу талаас сонирхуулъя.
2026-06-23

COP17 хурлын нэр барьж тусгай зориулалтын 11 лиценз хууль бусаар авсан гэв

Тусгай хамгаалалттай бүс нутгаас 10 гаруй зэрлэг амьтан хууль бусаар агнасан тухай ан агнуурын компаниудын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд байгаль орчны салбарын албан тушаалтнууд хууль бус зөвшөөрөл олгож, шүлхийн хорио цээрийн дэглэм зөрчиж, ан хийснийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгснөө мэдэгдэв. 
2026-06-23

Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт “Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, араас дайрсан” гэх дуудлага, мэдээлэл /2026.06.22/ өдөр бүртгэгдсэн.
2026-06-23

Практик буудлагын улсын аваргууд тодорлоо

Монголын практик буудлагын холбооноос зохион байгуулсан карабины төрлийн УАШТ-ий гурван ангилалд 53 тамирчин өрсөлдөж, 12 дасгалын нийлбэр дүнгээр шилдгүүдээ тодрууллаа. Тэднээс гар цэнэглэлттэй нээлттэй ангилалд эрэгтэйчүүдээс хувийн дүнгээр У.Тэмүүлэн, хагас авто стандарт төрөлд А.Амарсанаа аваргалав.
2026-06-23

45 хүн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авчээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалтын мэдээгээр энэ сарын 9-22-ны өдөр угаарын хийн хордлогын улмаас 45 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 47 хувь нь эрэгтэй, 53 хувь нь эмэгтэй аж. Нийслэлийн зургаан дүүрэгт хордлогын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Баянзүрхэд 20, Сонгинохайрханд 12, Баянголд долоо, Сүхбаатарт гурав, Хан-Уулд хоёр, Чингэлтэйд нэг хүн угаартжээ.
2026-06-23

Ханбогдын 55 аж ахуйн нэгжийн 8.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг шалгаж байна

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын хүрээнд энэ жил Өмнөговь аймгийн Ханбогд сумд 4.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөлийг баталжээ. Үүний дагуу сүүлийн 30 хоногийн хугацаанд цахимаар төслийн хүсэлт хүлээн авч нийт 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 70 хүсэлтийг баталгаажуулсныг Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ.
2026-06-23

Дулааны тавдугаар цахилгаан станцын талбайгаас 102.9 мянган м3 үнсийг зөөжээ

Одоогийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөх ажил хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 102975 м3 үнсийг зөөсөн байна. Үнс зөөх ажил 10,3 хувьтай үргэлжлэн явагдаж байна. Бетон зуурмагийн ажлууд болох зуурмагийн узлийн туузан дамжуулагчийн суурь, бункерийн суурь, авто жингийн суурийн ажлууд хийгдэж дууссан.
2026-06-23

Монголын хөрөнгийн бирж болон “Эрдэнэс Тавантолгой” компани хамтрах нь 

Монголын хөрөнгийн бирж (МХБ) болон “Эрдэнэс Тавантолгой” компани хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Үүний хүрээнд талууд “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах, хувьцааны бүртгэлийн өөрч­ лөлтийг зохион байгуулах, цаашид хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж буйг МХБ-ээс мэдээллээ.
2026-06-23

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэртэй танилцана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилж байна. Түүнийг холбогдох албаны хүмүүс дагалдан яваа төлөөлөгчдийнх нь хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр угтан авсан юм.
2026-06-23

Өнөөдөр СХД, ХУД, СБД, БЗД, Төв аймагт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлуудыг танилцуулж байна.
2026-06-23

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотод болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУын Засгийн газрын тэргүүний урилгаар тус улсын Далянь хотод болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор өчигдөр мордлоо. Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалтыг “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулах бөгөөд 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцох аж.
2026-06-23

Аймгуудын баяр наадмын товыг өөрчилсөнд аялал жуулчлалынхан бухимдав

Дэлхийн адууны өдрийг энэ жил анх удаа тэмдэглэхтэй холбогдуулан Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгийн баяр наадмыг улсынхтай давхцуулахгүйн тулд долоодугаар сарын 6-9-нд болгож урагшлуулаад буй.
2026-06-23

Тэс суманд үхсэн малаас боомын халдварт өвчин авсан тохиолдол бүртгэгджээ

Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар ЗӨСҮТ мэдээллээ.
2026-06-23

Дэлхий “хайлж” байна

Зуны аагим халуунд “Хайлж дууслаа” хэмээн цахим орчинд хошигнож, элдэв хөгжилтэй зураг хуваалцдаг хүн цөөнгүй. Гэтэл дэлхий дахинд агаарын хэм хэт дулаарах үзэгдэл нь жил бүр олон мянган хүний аминд хүрдэг ноцтой аюул болоод байна.
2026-06-23

Япон улс визийнхээ хураамжийг ирэх сараас тав дахин нэмэгдүүлнэ

Японы Засгийн газраас гадаадын иргэдэд олгодог нэг удаагийн виз (аялал жуулчлал, гэр бүл, төрөл садантайгаа уулзах, бизнесийн богино хугацааны)-ийн хураамжаа ирэх долоодугаар сараас эхлэн тав дахин өсгөж, 15 мянган иен болгох шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргалаа.
2026-06-22

“18 хоног” баримтат киног үзэгчдийн хүртээл болгов

“Ноорог медиа”-гийнхан сонгог­ чийн боловсрол олгох “18 хоног” хэмээх баримтат киногоо энэ сарын 18-наас үзэгчдийн хүртээл болголоо. Эл бүтээлд 2024 оны УИХын сонгуулийн үйл явцыг эгэл жирийн таван иргэний тус тусын өнцгөөс тольдон харуулахыг зорьсон аж. Энэхүү баримтат кино нь тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, иргэдийн оролцоо, сонголт болон үзэл бодлыг бодит баримт, амьдралын түүхээр дамжуулан хүргэж байгаагаараа онцлогтой. 
2026-06-22

Эцсийн шийдвэр хоёр сарын дараа гарна 

Иран, АНУ хоёр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар 60 хоногийн хугацаанд Ливаныг оролцуулан бүх фронт дээр байлдааны ажиллагааг зогсоохоор болсноо мэдэгдлээ. Трамп Парисын Версалийн ордонд гарын үсэг зурж гарч ирээд ийн мэдэгдээд, Иран авсан үүргээ биелүүлэхгүй бол довтолгооноо шинээр эхлүүлнэ хэмээн заналхийлээд авлаа.
2026-06-22

Хотын архитекторыг нээлттэйгээр бус, хаалттай хүрээнд сонгон шалгаруулсаар байна 

Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг хахуулийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд хилийн хориг тавьж, нөхрийг нь цагдан хориод буй. Тэгвэл хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн ерөнхий архитектороор Б.Батцолмонг томилжээ. Шинэ архитектор Б.Батцолмон нь Д.Сумъяабазарыг нийслэлийн удирдлага байх үеэс хотод албан тушаал хашиж, 2020-2023 онд Хот байгуулалт, хөгжлийн газарт ахлах мэргэжилтэн, 2024 оноос Хот байгуулалт, хотын стандартын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн аж. 
2026-06-22