Румын Улстай автотээврийн салбарт хамтран ажиллана
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2023.04.06/ Румын улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Василика Басил Константинескутай уулзаж, хоёр улсын автотээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2023-04-07
Нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн үйл ажиллагааг
2023-04-07
Стратегийн өндөр ач холбогдолтой авто замыг хугацаанд нь дуусгахгүй бол хатуу хариуцлага тооцно
Өнөөдөр буюу 2023.04.06-нд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дээрх чиглэлийн зам ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзлаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусаж, ашиглалтад орох байсан. Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан.
2023-04-06
"Тавантолгой" ХК-ийн төмөр замын анхны нүүрс тээвэр эхэллээ
“Тавантолгой“ХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-тай “Төмөр замаар нүүрс тээвэрлэх гэрээ”-г байгуулсаны дагуу өнөөдөр анхны тээврийг эхлүүлж, 22 вагон 44 чингэлэг бүхий нийт 1395 тонн нүүрсийг Тавантолгой өртөөнөөс Гашуун сухайт өртөө чиглэлд тээвэрлэж, компанийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
2023-04-05
Энэ оны байдлаар 324 мянган зорчигч агаараар тээвэрлэжээ
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145.8 хувиар өссөн үзүүлэлт юм. МИАТ ТӨХК 173.541, Аэро Монголиа ХХК 37.545, Хүннү Эйр ХХК 27.201, Туркиш Эйрлайнс 17.901, ЭйрЧайна 4.239, Ашиана Эйрланс 18.123, Изинис Эйрвэйс ХХК 6.178, Монголиан Эйрвэйс Карго ХХК 2.403, Кореан Эйр ХХК 33.427 зорчигчийг тус тус тээвэрлэжээ.
2023-04-03