Сүрьеэгийн өвчлөлийг жилд есөн хувиар бууруулах тооцоолол гаргажээ
ЭМЯ-наас “Глобал” сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)наас танилцууллаа.
2026-05-07
Хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохиров
Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйг Улсын ерөнхий прокурорын газраас анхаарууллаа. Тодруулбал, Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нийт 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
2026-05-07
Дахин төлөвлөлтийн төслүүдийн хэрэгжилт 3-10 хувьтай байна
“Монголын эмнести интернэшнл” болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр нээлттэй уулзалт зохион байгуулжээ. Хотын дахин төлөвлөлтийн хүрээнд хү ний эрхийг хүндэтгэн хамгаалах, Сэлбэ, Баянхошуу дэд төв зэрэг төслийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй байлгах, бүтээн байгуулалтын шатанд иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарах талаар санал солилцов.
2026-05-07
Сумын сургууль говийн байгаль, экологийн танин мэдэхүйн танхимтай боллоо
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын VI сургуульд говийн байгаль, экосистемийг хүүхэд, залуучуудад таниулах зорилгоор экологи, танин мэдэхүйн танхимыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр сурагчид говийн бус нутгийн байгаль орчин, экосистемийн онцлогийг гүнзгий судалж, танин мэдэх боломж бүрдсэн гэнэ.
2026-05-07
УБЗЗАГ-ын дарга, ерөнхий нягтлан бодогч нарыг мөнгө угаасан хэрэгт шалгаж эхлэв
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар (УБЗЗАГ)-ын орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн дарга Б.Галхүү, Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Н.Лхагвасүрэн нарыг ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд зам засвар, арчлалтын ажил хийж гүйцэтгэдэг тус газраас 2024-2025 оны хооронд замын тэмдэг тэмдэглэгээний зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ч компанийн дансанд холбогдох хууль тогтоомж зөрчин, санхүүгийн анхан шатны баримтын бүрдүүлэлгүйгээр, ажил үйлчилгээ худалдан авсан гэх нэрээр нийт 8.7 тэрбум төгрөг шилжүүлсэн аж.
2026-05-06
2028 он гэхэд нүхэн жорлонг 50 хувиар бууруулахаар төлөвлөжээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төв, суурин газар, аймаг, нийслэлийн хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар мэдээлэл танилцуулав.
2026-05-06
Ирэх саруудад олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх нь
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Тухайлбал, VI сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, VII, VIII сард ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан байх нь. Хур тунадас VI сард баруун болон говиор, VII сард ихэнх нутгаар, VIII сард баруун болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.
2026-05-06
Манай оронд 340 орчим зүйлийн нүүдлийн шувуу бүртгэгдэв
Манай оронд нийт 500 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг. Тэгвэл үүний 340 орчим зүйл нь нүүдлийн шувуу болохыг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс судалж тогтоожээ. Эдгээр шувуу нь хаврын улиралд буюу 2-6 дугаар сарын дунд үеэс дулаан орноос Монголд ирж, өндөглөн зусдаг байна. Улмаар намар 8-11 сард нутаг буцдаг ажээ.
2026-05-06
Морьт харвааны адуу хулгайлсан залуусыг дахиж шалгуулахаар боллоо
Монголын үндэсний морьт харвааны тамирчдын унадаг 18 агтыг хулгайлсан Н.Ганзориг, Э.Болд-Эрдэнэ, Э.Эрдэнэбат, Б.Уртнасан, Б.Пүрэвнанзад, М.Баасандорж нарын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхмандах удирдан явууллаа.
2026-05-06
Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчдын 13 хувь нь бүдэрчээ
Монгол хэл бичгийн шалгалтыг улсын хэмжээнд өнгөрсөн сарын 9, 10-нд зохион байгуулав. Боловсролын үнэлгээний төвийн өгсөн мэдээллээр монгол хэл бичгийн шалгалтад 10-12 дугаар ангийн 89 мянга гаруй шалгуулагч бүртгүүлснээс 88 мянга орчим нь хамрагдсан байна. Үүнээс 13 хувь нь босго оноо буюу 400 оноог даваагүй бүдэрсэн аж.
2026-05-06
“Ирэх өвөл 150 МВт-ын чадлын дутагдал үүснэ”
Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарынхаа асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Манай улсын хэмжээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1936 МВт байгаа бөгөөд үүний 82 хувийг нүүрсний цахилгаан станцаас үйлдвэрлэж байна. Цахилгааны хэрэглээ жил бүр 7-8 хувиар өсөж ирсэн ч шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулж чадахгүй байгаагийн улмаас ирэх өвөл гэхэд 150 орчим МВт цахилгаан сох дутах аж.
2026-05-06
“UB post” сониныхондоо 30 жилийн ойн мэнд хүргэе
Монголын хэвлэл мэдээллийн салбарт англи хэлээрх, чөлөөт сэтгүүлзүйн орон зайг анхлан нээж, дотоодод болж буй үйл явдлыг дэлхий нийтэд таниулах эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлж ирсэн “UB post” сонины 30 жилийн ойн өдөр тохиож байна.
2026-05-06